Х.Баасанжаргал: Гуравдугаар сард морин уралдаан чинь болох боломжгүй

Ж.Булганаа
2025/01/29

Хаврын уралдааныг зохион байгуулах эсэх асуудлыг орон нутгийн удирдлагууд шийднэ гэх Засгийн газрын шийдвэр гарсантай холбогдуулан УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, "Засгийн газрын өнөөдрийн шийдвэр олон улсын өмнө Монгол Улс шүүхийн шийдвэр дагаж мөрддөггүй гээд зарлачихлаа. Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүний эрхий байгууллагууд хүүхдийн эрхийн эсрэг зөрчил, буруу зүйл гэдгийг үе үеийн Засгийн газартай мэдэгддэг байсан. Өнөөдөр бид ингээд зогсож байгаа нь 20 жилийн ухарсан явдал. 

Хаврын уралдааныг зохион байгуулах нь зөвхөн хүүхдийн эрүүл мэнд, амь насны асуудал биш. Сурч боловсрох эрхийн асуудал юм. Хөдөөгийн иргэдийн боловсрол, хөгжлийн асуудал юм. Энэ асуудал жендерийн эрх тэгш байдалтай холбоотой, хүний эрхийн суурь зарчмын асуудлыг хөндөж байгаа юм. 

Өнөөдөр Засгийн газрын тогтоол гарахад сайдын зүгээс тайлбарлаж байгаа нэг зүйл нь, "Тэртээ тэргүй нууцаар болж байгаа уралдааныг харин ч бид ил тод, хяналттай болголоо" гэсэн. Төр яагаад хийж чадахгүй байгаа ажлаа иргэдийн нуруун дээр үүрүүлж байгаа юм, төр өөрөө хяналт тавих ёстой. Төр өөрөө хяналт тавьж чадахгүй за яахав яахав гээд ийм төр байдаг юмуу. Ийм ичгэвтэр төр байж болдог юмуу. Төр өөрөө хариуцлагаа хүлээх ёстой гэж харж байна" гэсэн юм. 

М.Нарантуяа-Нара: Хаврын морин уралдаан зохион байгуулах эсэх шийдвэрийг орон нутагт нь өгчихлөө. Боломжийг нь нээж өгчихөөд, хариуцлагыг өөрсдөөсөө холдуулсан шийдвэр гэж харж байна. 




1
angry
0
care
0
haha
1
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18