Хүүхдийн эрхийг хамгаалах хамтарсан шалгалт эхлүүллээ

Ц.Цэрэнбадам
2025/01/27

Баянзүрх дүүргийн прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Мөрдөн байцаах албатай хамтран хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор хамтарсан шалгалтыг эхлүүллээ.   

Энэ хүрээнд асрамж, халамжийн байгууллагын үйл ажиллагаа, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээтэй танилцах, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй аливаа үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, хүүхдийн эрхийг сэргээлгэх чиглэлээр  ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинбилиг: Хамтарсан шалгалтыг 2025 оны 1,2 дугаар сард хийхээр төлөвлөж, асрамж халамжийн төвийн үйл ажиллагаа болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлуудтай танилцаж, хүүхдийн асрамж халамжийн байгууллагад үе тэнгийн дээрэлхэлт болон бусад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхэд тандан судлах байдлаар хяналт тавин ажиллаж байгаагаараа онцлог болж байна.

Мөн асрамж, халамжийн төвийн удирдлагуудтай уулзаж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийж буй ажил, хүндрэл бэрхшээл, санал хүсэлтийг нь хүлээн авч, илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар прокурорын мэдэгдэл хүргүүлж ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18