Өвлийн морин уралдаанаар 17 сая жуулчин татаж, 23.14 тэрбум юанийн орлого төвлөрүүлжээ

О.Шүрэнцэцэг
2025/01/24

Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн голын Үзэмчин хошуунд арваннэгдүгээр сарын 18-нд хурдан морины уралдаан эхэлж,  энэ өвөл болох өвлийн цуврал арга хэмжээний хөшгийг нээжээ.  Өвөрмонголын морин спортын супер лиг дөрвөн тэмцээнээс бүрддэг. Эхний тэмцээн арваннэгдүгээр сарын 18-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ. 

Тэмцээнд 200 гаруй морьтон оролцохоор бүртгүүлжээ. Өнгөрсөн жил уг морин уралдааныг үзэхээр 5000 гаруй жуулчин тус бүс нутгийг зорьж ирсэн байна.  Бүс нутгийн өвлийн цаг уурын  эрс тэрс нөхцөл байдалд  морь, уяачдын хурд хүч, тэсвэр тэвчээрийг сорих уг уралдааныг сонирхогчдын тоо жилээс жилд өссөөр байна.  Өнгөрсөн оны байдлаар Шилийн гол аймаг 17.05 сая гаруй жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын орлого 23.14 тэрбум юаньд хүрч, 2023 оныхоос 14.3 хувиар өссөн байна. 

Хурдан морины уралдаан болон бусад холбогдох үйл ажиллагаа нь орон нутгийн төсөвт ихээхэн орлого төвлөрүүлдэг. Өнгөрсөн жил өвлийн арга хэмжээний үеэр хоёр метр урт хонины махан шорлог, сүүтэй цай,  махан бялуу зэрэг уламжлалт идээ, ундаагаар үйлчилсэн нь жуулчдын сонирхлыг  ихээхэн татсан байна.    

Найман зуу орчим жилийн түүхтэй хурдан морины уралдаан нь Өвөрмонголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн бөгөөд Монголын соёлын уламжлалын чухал тээвэрлэгч юм. Шилийн гол аймагт зөвхөн зун, намрын улиралд зохиогддог "Бэлчээрийн диваажин" наадмаас гадна өвлийн улиралд ч наадам зохион байгуулдаг.

 Эх сурвалж: https://www.globaltimes.cn/page/202402/1307660.shtml

https://www.chinadaily.com.cn/a/202311/20/WS655b260da31090682a5ef223.html


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18