2024 онд хортой кодын халдлагад өртсөн 145 IP -т хариу арга хэмжээ авчээ

О.Шүрэнцэцэг
2025/01/24

2024 онд Монгол Улсад 184,576 IP хаяг бүртгэлтэй байна. Үүнээс 182,725 удаагийн хортой кодын сэжигтэй үйлдэл гэж бүртгэгдсэний 11,012 IP хаягт сэжигтэй үйлдэл илэрсэн байна.

Энэ бол Монгол Улсад 2024 онд бүртгэлтэй IP хаягт бүртгэгдсэн халдлагын тоо юм. Бид хортой код илэрсэн IP хаягийг илрүүлж чадаж байгаа ч тухайн IP хаягийн ард хэчнээн хэрэглэгч байгааг тооцоолж чадахгүй байдалтай байна. 

 

 Хэрэв бид IP хаяг бүрийн ард буй хэрэглэгчийн тоог бүртгэж чадвар кибер халдлагад үед шуурхай хариу арга хэмжээ авах боломжтой болно гэдгийг Кибер аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр 2024 оны үйл ажиллагааны тайланг зөвлөлийн гишүүдэд танилцуулж байх үеэрээ онцолсон юм. 

 

2024 онд мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх тусгай зөвшөөрлийг 29 байгууллагад олгосон бол онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй 37 байгууллага эрсдэлийн үнэлгээгээ хийлгэжээ. 

 

Мөн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор сургалт, семинар, эрдэм шинжилгээний хурал, форумыг тус онд зохион байгуулав.

 Үүний зэрэгцээ, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй байх, кибер аюулгүй байдлыг хангах тусгайлсан төсвийг улсын төсвийн ангилалд оруулах зэрэг ажлыг гүйцэтгэжээ. 

 

Монгол Улс 2024 онд Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлэх судалгааг эхлүүлсэн. Тус судалгааны үр дүнг 2025 оны 2 дугаар сарын 19-нд олон нийтэд танилцуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. 

 Ийнхүү Кибер аюулгүй байдлын Үндэсний зөвлөл 2024 оны тайланг хэлэлцэн дүгнэж, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлав. 

 

 Тус зөвлөлийн дэд дарга ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хэлэхдээ кибер халдлагаас 100 хувь урьдчилан сэргийлэх боломжгүй, харин хэрхэн хохирол багатай тухайн халдлагыг даван туулах вэ гэдэг олон улсын чиг хандлага байна. 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг улсын төсөв болон санхүүжилтийн арга хэрэгслийг тооцоолж байж тодорхойлох нь зөв шийдэл болно. Их дээд сургуулийн төгсөх курсын оюутнуудыг дадлагажуулах, энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудыг урамшуулах зэргээр хүний нөөцөө бэхжүүлэх хэрэгтэй гэдгийг онцлов.  

 Кибер аюулгүй байдлын Үндэсний зөвлөлөөс цаашид  Монгол Улсын кибер халдлагатай тэмцэхээд дараах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай гэдгийг онцлов. 

 

  • Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлд мэдээлэл ашиглах боловсруулах, хариуцах цуглуулж байгаа байгууллагуудын нэгдсэн бүртгэлийн сан бий болгох

  • Кибер аюулгүй байдлын мэдээлэл солилцоооны нэгдсэн систем хөгжүүлэх

  • IPV6 -г нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх, IP хаягийг бүртгэлжүүлэх 

 

 

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 59 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18