''Монгол эв нэгдэл'' төсөл Дорноговь аймагт хэрэгжинэ

О.Шүрэнцэцэг
22 цагийн өмнө

Эх орны хөгжлийг эв нэгдлээр бий болгох зорилго бүхий "Монгол эв нэгдэл" төсөл Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод амжилттай хэрэгжлээ. Сонирхуулахад Сүхбаатар аймаг нь Төв Азийн хамгийн сүүлчийн хээрийн эко системтэй, Алтан-Овоо, Шилийн богд, Монголын хүн чулууд, Таван толгойн археологийн цогцолбор, Ганга нуур ба Оргихын булаг, Хунгийн чуулган, Егүзэрийн хийд зэрэг Дарьганга мөнгөн хийцээр алдартай, хурдан удмын адууны өлгий нутаг билээ. "Монгол эв нэгдэл" төслийн хүрээнд Баруун-Уртынхан нүд хужирлам, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, идэвхтэй оролцлоо.

 Орон нутгийн иргэдийг чухал мэдээ мэдээллээр хангаж, худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж буйд Сүхбаатарын иргэд баяртай байна хэмээн ярьж байсан юм.

 Түүнчлэн төслийг дэмжин ажиллаж, салбар зөвлөл байгуулах талаар төслийг санаачлагч Г.Гангамөрөнтэй ярилцаж байв. Уг төслийг Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний үндэсний нэгдсэн холбооноос санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд 21 аймагт шат дараатайгаар хэрэгжих юм. 

Уг төсөл нь худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хөдөлмөр, зорилгоороо нэгдэн, дотооддоо үйлдвэрлэгч байхыг уриалж, Улсын хөгжлийг эв нэгдлээр бий болгох зорилготой. Төсөлд Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний үндэсний холбооны ТУЗ-ийн дарга, “Монгол эв нэгдэл” төслийг санаачлагч Г.Гангамөрөн, Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний үндэсний холбооны ТУЗ-ийн гишүүн МУГЖ Т.Баясгалан, төслийг дэмжигч дөрвөн Улсын гавьяат С.Жавхлан нар оролцож "Гавъяатын найр" тоглолтоо үнэ төлбөргүй толилуулж байгаа юм. Мөн Монголын хамгийн том технологийн компани болох Гэрэгэ систем, М банк “Монгол эв нэгдэл” төсөлтэй хамтран ажиллаж байна. 


Сүхбаатар аймагт амжилттай хэрэгжсэн уг төслийн багийнхан дараачийн аймаг Дорноговь аймгийг зорьлоо.


1
angry
0
care
0
haha
19
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18