Сонгинохайрхан дүүргийн иргэд өөрт ойр хорооны байрнаасаа төрийн үйлчилгээг авах боломж бүрдлээ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

УИХ-ын гишүүн Э.Батшугар  Сонгинохайрхан дүүргийн бүх хороонд "ХУРДАН" цэг, киоск төхөөрөмж,  иж бүрэн компьютер, хурууны хээ уншигч  гардуулан өглөө.

 Ингэснээр нийслэлийн хүн ам олонтой томоохон дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн нийт 43 хороонд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйлчилгээг нэвтрүүлж  партизан, эмээлт, найрамдал, орбит, тахилт гэх мэт төвөөс алслагдсан хороодын иргэд төрийн үйлчилгээг хорооны байрнаасаа авах боломж бүрдлээ.

 “ХУРДАН” цэг байгуулагдсанаар иргэд төрийн 451 төрлийн үйлчилгээг нэг дороос, цаг алдахгүй, хүндрэл чирэгдэлгүй, харьяалал харгалзахгүй авах боломжтой болж байгаа юм.


 УИХ-ын гишүүн Э.Батшугар Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байх үедээ цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд  109 хуульд нэмэлт өөрчлөлт оруулан батлуулсан. Мөн УИХ-ын тогтоол гарч  төрийн цахим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд операторын горимоор хүргэх цэгийг аймаг, сум, нийслэл, дүүрэг, хороонд байгуулахаар болсон. Монгол Улсад Төрийн цахим үйлчилгээг гар утасны e-mongolia аппликейшн, портал сайт, операторын горим “ХУРДАН” цэг, киоск машин, хөдөлгөөнт “ХУРДАН” цэг, 24/7 цагийн өөртөө үйлчлэх цэг зэргээр хүргэж байна.  



 Тус цэг нь нийслэлд 6 дүүргийн 108 цэг, 21 аймгийн 295 цэг, хилийн чанадад 31 улсад 47 цэг, Монгол шуудан ХК, цахилгаан холбоо ХК-ийн байр зэргээр нийт 486 цэгээр иргэдэд төрийн цахим үйлчилгээг хүргэж байгаа бөгөөд нийслэлд 297,584 үйлчилгээ, орон нутагт 679,968 үйлчилгээ, хилийн чанад 9,019 үйлчилгээ, Монгол шуудан ХК-ын салбарууд 24,207 үйлчилгээ, Монголын цахилгаан холбоо ХК-ын салбарууд 21,861 үйлчилгээ буюу нийт 1,041,945 үйлчилгээг иргэдэд үзүүлсэн байна. 

Мөн төрийн цахим үйлчилгээг хүн, хуулийн этгээд 250 киоск машинаар улсын хэмжээнд нийт 105 үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрч иргэдийг төрийн байгууллагууд хооронд олон дахин явуулдаг хүнд суртал учруулдаг байдлыг зогсоох боломж бүрдсэн.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18