Дэлхийн хаана ч ЮнионПэй картаараа худалдан авалт хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай

Ц.Цэрэнбадам
2025/01/20

 Шинэ оны эхэнд гадаад улс руу бизнес аялал хийх эсвэл найз нөхөд, гэр бүлээрээ аялахаар төлөвлөж буй бол ХААН Банкны ЮнионПэй карт эзэмшигчдэд зориулсан ээлжит урамшуулалт аян эхэлснийг дуулгахад таатай байна.

Тодруулбал, 2025 оны 1-р сарын 1-31-нийг дуустал үргэлжлэх энэхүү аяны хүрээнд ХААН Банкны ЮнионПэй (UnionPay) карт эзэмшигчид дэлхийн аль улсад зорчиж байгаагаас үл хамааран тэндхийн ПОС төхөөрөмж болон олон улсын онлайн худалдааны бүх вэбсайтаас худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн 5%-ийг буцаан олголт хэлбэрээр авах боломжтой.

Аяны нөхцөл:

  • Гүйлгээний дээд дүн: 5,600,000₮
  • Гүйлгээний доод дүн: 30,000₮
  • Аяны хугацаанд нэг харилцагчид буцаан олгох дээд дүн: 280,000₮
  • Аяны хугацаанд нэг харилцагчид буцаан олгох доод дүн: 1,500₮

Буцаан олголт таны гүйлгээ хийсэн ХААН Банкны ЮнионПэй картын данс руу 2025 оны 2-р сарын 10-ны өдөр автоматаар шилжин орно. Жишээ нь, та 1-р сарын 1-31-ний хооронд онлайн худалдааны вэбсайтаас нийт 2,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн бол таны данс руу 100,000 төгрөгийн буцаан олголт орох юм. Урамшуулал зөвхөн хувь хүний ЮнионПэй картад хамаарах тул байгууллагын ЮнионПэй карт эзэмшигчид хамрагдахгүй.

Онлайн худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс:

  • Картын тань баруун доод буланд ЮнионПэй (UnionPay) тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгаарай.
  • Хуурамч вэбсайт руу нэвтрэхээс сэргийлж, хандаж буй вэбсайтын линк дээр HTTPS болон цоожны тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгаарай.
  • Худалдан авалт хийх вэбсайтын журам, төлбөрийн нөхцөлтэй сайтар танилцаарай.
  • Онлайн худалдан авалтын гүйлгээгээ Интернэт банк эсвэл Khan Bank аппликэйшн ашиглан хянаж байгаарай.
  • Картын дугаар, хүчинтэй хугацаа, ПИН код, арын CVV код зэрэг мэдээллээ бусдад мэдэгдэхээс сэргийлээрэй.

Мөн ЮнионПэй SplendorPlus алтан картаа Khan Bank аппликэйшнээр захиалж, БНХАУ-д худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн “1+5%”-ийг буцаан олголт хэлбэрээр авах боломжтой. Картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Карт шинээр захиалах заавартай танилцах бол ЭНД, хугацаа сунгах заавартай танилцах бол ЭНД дарна уу.

"ЮнионПэйтэй ертөнцийг нээгээрэй" урамшуулалт аян нь ХААН Банкны харилцагчдад олон улсын худалдан авалтыг илүү ойртуулж, санхүүгээ хэмнэх боломжийг санал болгож байна. ХААН Банктай хамт илүү олон боломжийг нээцгээе!

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18