​Монгол Улс 2024 онд 727 мянган жуулчин хүлээн авчээ

Ц.Цэрэнбадам
2025/01/19

Монгол Улс 2024 онд 727 мянган жуулчин хүлээн авчээ. Энэ нь өмнөх оноос 22 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Монгол Улсын хувьд аялал, жуулчлалыг хөгжүүлэхийн тулд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавин ажиллаж буй. Энэ хүрээнд "Go Mongolia" буюу монголыг сурталчлах хөтөлбөрийг ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг олон улсад хэрэгжүүлж байгаа. Мөн визгүй нэвтрэх улс орнуудын жагсаалтыг шинэчлэн мөрдүүлж байна. Монгол Улсад ирсэн жуулчдыг улс орноор нь харахад Тайванийн жуулчдын тоо 2.3 дахин нэмэгджээ.

Тэгвэл БНХАУ-ынх 25.6 хувиар, Японы жуулчдын тоо 26.5 хувиар тус тус нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Өнгөрсөн онд аялал жуулчлалын салбарын орлого 1.5 тэрбум ам.долларт хүрчээ. "Монголд зочлох жил"-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлж, хоёр сая жуулчин хүлээн авах зорилт тавьжээ.

“Монгол Улс тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, нөөцөө хамгаалах нь чухал. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд дэд бүтэц, отоглох болон түр амрах газар, хориглосон бүсийн хамгаалалт зэргийг сайтар төлөвлөн хөгжүүлж, аяллын маршрутыг тодорхой гаргах нь чухал болох”-ыг Японы “JICA” байгууллагын судалгаанд онцолсон байна. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл 2019 оноос эхлэн Азийн Хөгжлийн банкны зээлээр хэрэгжиж байна.

Энэхүү төсөл нь Хөвсгөл нуур болон Онон Балжийн байгалийн цогцолборт газруудад аялал жуулчлалыг дэмжих дэд бүтцийн барилга байгууламж, авто зам болон хог хаягдал, байгаль хамгааллын асуудлыг цогцоор нь шийдэх зорилготой аж. 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18