E-Мongolia иргэдийн хувийн мэдээллийг хадгалдаггүй, дамжуулдаг

О.Шүрэнцэцэг
2025/01/17

 E-Mongolia систем хэрэглээнд нэвтрээд хэдийн 4 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тогтмол шинэчлэлт, сайжруулалтыг хийж ашиглахад улам л хялбар болсоор байна. Иргэд E-Mongolia -г өдөр тутмын хэрэглээндээ тогтмол ашиглаж үйлчилгээ авахаас гадна цаг агаар, замын ачаалал, агаарын чанар, үерийн түвшин гэх мэт мэдээллүүдийг авдаг болсон. 

Иргэдийн дунд E-Mongolia системээс хувийн мэдээллээ алдах, миний мэдээллийг зарчихлаа, миний мэдээлэл алдаатай орууллаа гэх мэт буруу ташаа мэдээллүүд маш их байдаг.

 Гэвч яг үнэндээ энэхүү систем бидний хувийн мэдээллийг хадгалдаггүй, хариуцдаггүй мэдээлэл хариуцагч байгууллагуудаас татаж авч харуулдаг дамжуулагч систем юм. Өөрөөр хэлбэл мэдээлэл хариуцагч байгууллага буюу төрийн байгууллага, хуулийн этгээдүүдэд хадгалагдах бидний хувийн мэдээллүүдийг танилт нэвтрэлтийн дан системээр иргэнийг таньж баталгаажуулсны дараа, төрийн мэдээлэл солилцооны системийн тусламжтай иргэний хүсэлтийн дагуу мэдээллийг дамжуулж буй хэрэг юм. 

 Энэхүү мэдээллүүдийг аль нэг төрийн байгууллагыг зорьж очилгүйгээр, өөрт хэрэгтэй төрийн үйлчилгээг гэрээсээ эсвэл ажил дээрээсээ ямар ч  цаг үед мөнгө, цаг хугацааг хэмнэж хүнд сурталгүй авах боломжийг E-Mongolia систем олгож байна. 

 E-Mongolia төрийн 87 байгууллагын 1263 үйлчилгээг цахимаар авах боломжийг бий болгож 4 жилийн хугацаанд 1,9 сая хэрэглэгчдэд 65 сая удаагийн үйлчилгээг амжилттай үзүүлж, 1,3 их наяд төгрөгийн хэмнэлтийг хийжээ.

 

 


1
angry
1
care
0
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 59 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18