​ Э.Батшугар: Хөгжлийн банкнаас зээл авчхаад үүнийгээ зориулалтын бусаар ашигласан хүмүүст ямар хариуцлага тооцох ёстой байсан бэ

О.Шүрэнцэцэг
2025/01/17

Эдийн засгийн байнгын хорооны 2025.01.15-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшиж буй нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Раднаасэдийн Даваадоржоос Мөнгөний болон төсвийн бодлогыг уялдуулах замаар инфляцыг бууруулах, төгрөгийн ханшийг тогтворжуулах, зээлийн өртөгт нөлөөлж буй инфляцыг хянах зэрэг асуудлаар дараах тайлбарыг авлаа.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Нэгдүгээрт, мөнгөний бодлогын хүү эдийн засагт ямар сувгаар, хэрхэн нөлөөлдөг вэ?

- Хоёрдугаарт, Хөгжлийн банкнаас зээл авчхаад үүнийгээ зориулалтын бусаар ашигласан хүмүүст ямар хариуцлага тооцох ёстой байсан бэ, энэ асуудалд гадаадад ямар жишиг баримладаг вэ?

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Раднаасэдийн Даваадорж: Бодлогын хүү бол арилжааны банкнуудын хоорондын зээлийн дундаж хүү юм.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Монгол банкны мөнгөний бодлогын хүү банкнуудын хоорондын дундаж хүү биш харин хүүгийн коридор юм. Монгол банкнаас авах зээл нэмэх нь нэг хувь, монгол банканд байршуулах илүүдэл нөөц нэг хувь гэсэн хүүгийн коридор шүү. Харин банкнуудын жигнэсэн дундаж ханш бол Монгол банкны албан ханш юм. Энэ бол тухайн үеийн дотоодын гадаад валютын зах зээлээр банк хоорондоо арилжааны жигнэсэн дундаж хүүг албан ханш гэж явдаг шүү. Quantitative easing биш л дээ энэ бол мөнгө нийлүүлэлт юм.

-Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдал гэж юуг илэрхийлэх вэ?

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Раднаасэдийн Даваадорж: Үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдал гэхээр хоёр зүйл манай эдийн засагт харагдаж байна.  Нэг нь мөнгийг тогтвортой байлгана гэдэг бол инфляцыг тогтвортой хэмжээнд барих ёстой гэсэн дотоод ойлголт явж байна.  Гадааддаа хэрэглэгч орны хувьд бид ханшаа алдахгүй байх гэсэн зүйлийг баримталж байна.

 


0
angry
0
care
3
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18