Э.Одбаяр: Хяналт, үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт хүргэх чиглэлд ажиллана

Ж.Булганаа
2025/01/16

Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр Европын Холбооны Элчин сайд хатагтай Ина Марчюлёните болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр: Хамтарсан Засгийн газар байгуулагдаад манай байгууллага Хяналт, үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт хүргэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон дунд, богино хугацааны бусад бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг уялдуулан үнэлэх чиглэлээр олон улсын үнэлгээний цогц систем (DME–Design, Monitoring and Evaluation)-ийг нэвтрүүлэх асуудлыг судлан, санал боловсруулах, цаашид үнэлгээний цогц системийг нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулж байна. Мөн эдийн засгийн эрх чөлөө, хүний эрх чөлөө, бизнесийн эрх чөлөөг хангах чиглэл дээр илүү бодлого гарган ажиллах бодолтой байгаагаа дурдлаа.

Элчин сайд Ина Марчюлёните: Хяналт үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь төрийн бүхий л төрлийн үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ хийнэ гэдэг бол маш чухал ажил юм. Европын Холбоо болон Европын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдын хувьд Монгол улсад бизнесийн таатай орчин бүрдэх нь нэн их чухал юм гэдгийг онцлоод есдүгээр сард анх удаа Монгол-Европын бизнесийн форумыг зохион байгуулах гэж байна. Мөн бид ХЗДХЯ болон бусад төрийн байгууллагууд болон Засгийн газартай гэрээ төслийн ажлыг маш сайн хийж байгаа бөгөөд энэ нь Монголд болон Европын Холбооны улсуудад маш чухал юм. Энэхүү уулзалтуудаар яриа хэлэлцээрийн түвшингээс илүү бодитоор ажиллах болно гэлээ.

Уулзалтын үеэр хоёр талын хөгжлийн урт хугацааны бодлого, төлөвлөгөөнд тусгасан нийтлэг зорилтуудын хүрээнд үр дүнтэй хамтран ажиллаж, харилцааг улам баяжуулах боломжийн талаар санал солилцсон байна. 



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18