Аутсорсингийн чадавхыг бий болгоход Энэтхэг улстай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

О.Шүрэнцэцэг
2025/01/16

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү энэ сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд талууд Монгол – Энэтхэг хоёр улс стратегийн түнш харилцаатайгаас гадна оюун санааны хувьд хөрш улсууд гэдгийг онцлов. 


 ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Энэтхэг улс дэлхийн мэдээллийн технологийн үйлдвэрлэлд онцгой байр суурь эзэлдэг. Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулалт хийж, мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төвийг байгуулахаар төлөвлөж, хиймэл оюун ухаан, робот, автоматжуулалт зэрэг нийт 16 чиглэлээр залуучуудыг бэлтгэх, аутсорсингийн үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

 Тэрбээр Монгол Улсад аутсорсингийн чадавхыг бий болгох цаашлаад бүс нутагт болон дэлхийн хэмжээнд мэдээллийн технологийн аутсорсингийг хийх боломжийг нэмэгдүүлэх туршлага судлах, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлэв. 

 

Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве: Монгол болон Энэтхэг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжиж буйг дурдаж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт харилцан туршлага хуваалцах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Үүний зэрэгцээ, Энэтхэг улс  ШУТИС-ийн Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн дэргэд 10 давхар мэдээллийн технологи, аутсорсингийн төв барьж байгаа бөгөөд энэ жилдээ багтаан ашиглалтад оруулна гэдгийг дурдлаа. Түүнчлэн Үндэсний Батлан хамгаалах их сургуульд Кибер аюулгүй байдлын сургалтын төв нээсэн. Тус сургалтын төвд жил бүр Энэтхэг багш нар хүрэлцэн ирж, ажиллаж байгаа гэдгийг онцлов. 

 Талууд Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг Энэтхэг улсад мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх чиглэлд сургах, хоёр улсын мэдээллийн технологийн компаниудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд санал солилцов. 

 Энэтхэг Улсын мэдээллийн технологийн салбарын орлого нь ДНБ-ний 9.3 хувьтай тэнцдэг, дэлхийн аутсорсингийн зах зээлийн 50 гаруй хувийг тогтмол хангадаг. 

 

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18