М.Анхцэцэг 2025 оны УАШТ-д түрүүллээ

О.Шүрэнцэцэг
2025/01/14

Холбоодын нэгдсэн УАШТ-ий хүрээнд зохиогдож буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн +81 кг-ын медальтнууд тодорлоо.

 Энэ жинд Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Анхцэцэг түрүүлэв.

 Түүний хувьд түлхэлттэй эхний өргөлтөө амжилттай гүйцэтгэсний дараа алтан медаль авах нь тодорхой болсон тул сүүлийн хоёр өргөлтөө гүйцэтгээгүй юм.
 Гавьяат энэ үеэр “Миний хувьд олон улсын тэмцээнд дахиж оролцохгүй. Харин дотооддоо зохиогдох тэмцээнд хааяа оролцоод явна гэж бодож байна. Учир нь олон жил бэлтгэл хийсэн тамирчин хүн спортоосоо гэнэт хөндийрч болдоггүй. Тиймээс бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж, оролцмоор санагдсан үедээ дотоодын тэмцээнд оролцож, дүү нараа амжилтад хүрэхэд туслахыг хүсэж байна” хэмээсэн юм.

 “Батсол” ХХК-ийн тамирчин Б.Энхжин УАШТ-ээс нийлбэр дүнгээр анхны медалиа хүртсэн бол улсын аваргын алт, мөнгө, хүрэл медальт А.Баясгалан хоёр дахь хүрэл медалиа авлаа.

 +81 кг-ын дүн

 
1.М.Анхцэцэг (Алдар) 100+121=221 кг
 
2.Б.Энхжин (Батсол ХХК) 99+120=119 кг
 
3.А.Баясгалан (Самбуу сан) 80+100=180 кг
 

 

Эх сурвалж: Монголын Хүндийн өргөлтийн холбоо


0
angry
0
care
0
haha
2
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18