НӨАТ-ийг таван хувь болгох тухай хуулийн төсөл санаачилжээ

Ц.Цэрэнбадам
2025/01/13

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа, Г.Уянгахишиг нарын гишүүд НӨАТ-ийг таван хувь болгох тухай хуулийн төсөл санаачилсан талаараа мэдээлэл хийлээ. 

Энэ  хуулийг 2019 онд өргөн барьсан ч хэлэлцэхгүй байсаар, шинэ УИХ-ын дэгийн тухай хуулиар буцаагдсан ч өнөөгийн шинэ парламентын гишүүд хамтран дахин өргөн барьжээ.

Дэлхийн 200 гаруй орны 80 гаруй хувийнх нь НӨАТ 10 хувиас доош байдаг. 20 хувиас дээш авдаг улс байдаг ч тэд буцаан олгох систем нь сайн байдаг талаар хууль санаачлагчид хэлж байна. 


Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж буй 180 мянган ААН бий, түүнээс 81 мянга нь НӨАТ төлөгч бол хувиараа төлөгч 250 мянга байгаагаас 50 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. Тоо бага байгаа шалтгаан нь НӨАТ хэт өндөр байгаатай холбоотой. Нийт татварын 25 хувийг НӨАТ бүрдүүлж байгаа ба өнгөрсөн жил 5 хувь болгосон байсан бол бусад орлогууд нэмэгдэж ₮3,8 их наядаар багасах биш ₮1 их наядын орлогоор тасрах байсан. Үүний үр дүнд ард түмэн бараа таваарыг хямдаар худалдаж авах, эдийн засаг эрчимжих боломж бүрдэх байсан гэв. Энэ хавар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НДШ болон татварын ачааллыг багасгах ажлыг хийхээр зорьж буй. Энэ хүрээнд НӨАТ-ыг 5 хувь болгох санаачилгыг гаргаж байна. Уг хууль хэрэгжвэл татвар төлөгчдөд төрөөс ирж буй татварын дарамтыг буурах боломж бүрдэнэ гэлээ.



0
angry
0
care
1
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18