Э.Лхагва: Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлээр гаргах болсон

Ц.Цэрэнбадам
2025/01/13

Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлнээ хөрвүүлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгож байгаа ажээ. Энэ талаар Тамгын газрын дэд дарга Э.Лхагваас тодрууллаа.

-Монгол Улсын Үндсэн хуулийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан дохионы хэлээр гаргаж байгаа юм байна. Энэ талаар товч мэдээлэл өгнө үү?

-Үндсэн хуульд оруулсан нэмэлтийн дагуу шинээр бүрдсэн 126 гишүүн бүхий Улсын Их Хурал хууль тогтоох, хэрэгжилтийг хянан шалгах бүхий л үйл ажиллагаандаа хүний эрхийг дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах зарчмыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна. Энэ бол Монголын парламентын “Гурван төгөлдөршил”-ийн стратегийн тэргүүн эрэмбийн зарчим гэдгийг олон нийт нэгэнт мэдэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, хүнийг ямар ч байдлаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан байдаг. Ялангуяа харааны, сонсголын бэрхшээлтэй, бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн эмгэг согогтой, өвчтэй ядруу байдлаасаа болоод хүн нийгмийн харилцаанаас хоцордог, үлддэг байж болохгүй. Энэ талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд тодорхой зааж, тэдний эрхийг хангах, нийгмийн харилцаанд тэгш оролцуулах талаар нарийвчлан хуульчилсан. Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан түгээмэл загвар, хэрэглэгдэхүүнээр хангах, стандарт, шаардлагад нийцүүлж ажиллах тухай тодорхой заасан байдаг. Үүний дагуу Улсын Их Хурлын Тамгын газар хэдхэн хоногийн өмнө, тодруулбал энэ сарын 9-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийг харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан бэлтгэсэн аудио хувилбарыг гаргасан бол энэ удаа сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэддээ зориулж дохионы хэлээр гаргаж байна.

-Сонсдог болон дохионы хэлээрх Үндсэн хуулийг хаанаас үзэх вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлмэрчээр “уншуулж” аудио хувилбартай нь нэгтгэсэн видео хувилбарыг бид маргаашаас Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим талбарт байршуулна. Мөн Улсын Их Хурлын нийгмийн сүлжээн дэх албан хуудсууд, мэдээллийн цахим сайтуудаар түгээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна. Монгол Улсад 2023 оны байдлаар 11,418 гаруй сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэд байна гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болно. Дээр нь харааны бэрхшээлтэй 12,053 орчим иргэн бий. Иймд бид Үндсэн хуулийн аудио болон дохионы хэлээрх хувилбаруудыг аль болох хүртээмжтэй, олдоцтой байдлаар түгээхэд анхаарч ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрх зүйн мэдлэгийг эх сууриас нь буюу Үндсэн хуулиас эхлэн олж авснаар бусад хуулийн зохицуулалтыг эрж олох, мэдэх, цаашилбал, өөр өөрийн эрхийг нэхэх, эдлэх боломжийг нээж буй ихээхэн ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18