Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан гал түймэрт нийт 7500 гал сөнөөгч ажиллаж байна

О.Шүрэнцэцэг
2025/01/10

АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд эргийн бүсэд ойн зургаан түймэр идэвхтэй асаж байна. Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан гамшигт үзэгдэл болоод буй гал түймэртэй нийт 7500 гал сөнөөгч 5 галын голомтод ажиллаж байна. 
Ой хээрийн түймэрийн таван том голомтод хамгийн их хохиролтой 4 хотын нөхцөл байдлын талаар тоймлон хүргэж байна. 
1. Палисадад 18500 акр талбай шатсан, суурь үйлчилгээний байгууллагууд бүрэн хаагдсан,  иргэдийг нүүлгэн шилжүүлсэн. Тус хот хээрийн түймэрт 75%-аар өртсөн байна.
2. Этони хотод 10,000 акр талба шатсан, иргэдийг түр хорогдох байранд нүүлгэн шилжүүлсэн,
3. Сансет хотод иргэдийг нүүлгэн шилжүүлэх үүрэг өгсөн. АНУ-ын Лос-Анжелас хотод байрлах алдарт Hollywood бичвэр түймэрт өртөх эрсдэл нүүрлээд байна.
4. Харст тосгоны түймэрт бусад хотуудтай харьцуулахад бага акр талбай хамраад байна. Нийт 1000 акр талбайг хамарсан байна.


Хамгийн их хохирол амссан Лос-Анжелас хотод нийт 207,857 оршин суугчид холбоонд орох боломжгүй байдалд байна. Дээрх хотуудын оршин суугчдад утаажилтын түвшин дээд хэмжээнд хүрсэн тул аль болох орон гэрээсээ гарахгүй байх, бэлтгэл бэлэн байдлаа хангах, дасгал хөдөлгөөн хийхгүй байх, хамгийн гол нь амны хаалт зүүж, тайван байхыг анхааруулсан байна.

Мөн нүүлгэн шилжүүлсэн хотуудад АНУ-ын дэд ерөнхийлөгч Камила Харисон, Бен Афлек, Парис Хилтон зэрэг алдартнуудын амины орон сууцууд түймэрт өртсөн бөгөөд хээрийн түймрийн улмаас нийт 100 тэрбум ам.долларын хохирол учраад байгаа аж.  Тухайлбал Лос-Анжелес хотын Эргүүлийн албанаас Үндэсний гвардаас нэмэлт тусламж хүссэн байна. Өнөөдрийн байдлаар Үндэсний гвардын 400 орчим гишүүд хэв журам сахиулах, түр хорогдох байрыг зохион байгуулах, урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг хүргүүлэн ажиллаж байгаа юм байна. 

Орчуулсан:Б.Гэрэлзаяа

Эх сурвалж: Reuters.com


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
20
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18