ТАНИЛЦ: 2025 онд хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд

О.Шүрэнцэцэг
2025/01/05

Боловсролын яамнаас мэдээлсэн 2025 онд хамрагдах боломжтой бүртгэл нь нээлттэй байгаа тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж байна.

ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ БҮРТГЭЖ БАЙНА

2025-2026 оны хичээлийн жилд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна. Бүртгэл 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Тэтгэлэгт хамрагдахын тулд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:

  • Гадаад пасспорт (хүчинтэй хугацаа 2027 оны гуравдугаар сарын 1-нээс хойш байх);
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хавсралтын хамтаар (ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагч дүнгийн жагсаалтаа сургуулийн захирлаар баталгаажуулж ирүүлнэ)

Тэтгэлгийн сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.

ЧЕХ УЛСАД БОГИНО ХУГАЦААНД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын салбарт хамтран ажиллах тухай Монгол, Чех хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд 2-9 сарын богино хугацааны туршлага судлах сургалтын тэтгэлэг зарлагдлаа.

Нэг. Тавигдах шаардлага 

  • Бакалавр: Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн.
  • Магистрант: Бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 35 хүртэлх насны.
  • Докторант: Магистрын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 45 хүртэлх насны.

Хоёр. Бүгд Найрамдах Чех улсын Засгийн газрын тэтгэлэгт дараах зүйлс багтана:

  • Сургалтын төлбөр
  • Амьжиргааны зардал
  • /Дотуур байр, даатгалыг оюутан өөрөө хариуцна/

Гурав. Бүртгэл

Бүртгэл 2024 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл цахимаар явагдана.
ЯПОН УЛСЫН ФҮКҮОКАГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КОЛЛЕЖИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
  1. Тэтгэлгийн үндсэн зорилго

Япон улсад хүнсний технологич, тогоочоор суралцаж төгсөөд эх орондоо болон Японд мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй, Азийн улс орнуудын их сургууль, япон хэлний сургуульд япон хэл сурч байгаа оюутан залуусыг тэтгэлэгт хамруулахад оршино.

  1. Тэтгэлэгт хамрагдах хүрээ

Хүнсний технологич, тогоочийн ангийн аль нэгийг сонгон суралцана. Дундаас нь анги солих боломжгүй.

А. Хүнсний технологичийн анги (Сурах хугацаа: 2 жил)

  • Эрүүл мэнд, хүнс шим тэжээлийн факультет. Хүнсний технологичийн анги
  • Хоолны цэс боловсруулах, хоолны технологийг сайжруулах, шим тэжээл, эрүүл хооллолтын дадлыг суулгах хүнсний технологичийг бэлдэх анги.

B. Тогоочийн анги (Сурах хугацаа: 2 жил)

  • Эрүүл мэнд, хүнс шим тэжээлийн факультет. Тогоочийн анги
  • Мэргэжлийн тогооч бэлдэх анги
  1. Тэтгэлгийн дүн

Сургалтын төлбөр (Элсэлтийн хураамж, сургалтын төлбөр, сурах бичгийн төлбөр, оюутны байрны төлбөр): Бүх төлбөрийг сургууль тал даана.

  1. Тавигдах шаардлага
  • Сурах хугацаандаа сургуулийн дүрэм журмыг сахих, заасан хугацаанд шаардлагатай кредитийг авч, төгсөх;
  • Төгссөний дараа тус сургуулиас тогтоосон Коохокай группийн эмнэлэг болон байгууллагад 5 жил ажиллах;
  • Дээр дурдсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэтгэлгийн бүх төлбөр эсвэл төлбөрийн зарим хэсгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.
  1. Бусад дэмжлэг
  • Амьдрах зардлын зээл (хүүгүй)
  • Сарын дээд хязгаар 40,000 иен (Японд ирсэн эхний сард 80,000 иен)
  • 2 жилийн хугацааны дээд хязгаар: 1,000,000 иен
  • Эмнэлгийн төлбөрийн хөнгөлөлт (харьяа эмнэлэгт үзүүлэх)
  • Цагийн ажил танилцуулах (сургуулийн харьяа байгууллагуудад цагийн ажил хийх)
  • Онгоцны тийз (Сургуульд элсэн орох үед Монголоос Япон хүртэлх нэг удаагийн нэг талын онгоцны тийзийг сургууль даана)
  • 1 жилийн дотор сургуулиас гарсан тохиолдолд бүх зардлыг буцааж төлүүлнэ
Бүртгэл: 2025 оны  нэгдүгээр сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийн ЭНД дарж харна уу.

БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛС ДАХЬ ЗУНЫ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Бүгд Найрамдах Чех улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас чех хэл, соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтнуудыг дэмжих зорилгоор Слав судлалын Зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Зуны сургалт нь жил бүрийн 7,8,9 дүгээр сард зохион байгуулагддаг ба сургалтын агуулгаас хамааран 3-4 долоон хоног үргэлжилнэ.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

  • Сургалтын төлбөр;
  • Дотуур байр (өглөөний, өдрийн, оройн хоол багтана);
  • Зуны сургалтын хүрээнд зохион байгуулагдах соёлын арга хэмжээ болон аялалд үнэгүй хамрагдах эрх;
  • Зарим нийтийн тээврийн зардал.

Тэтгэлэгт дараах зүйлс багтахгүй.Үүнд:

  • Олон улсын тээврийн зардал;
  • Виз олголттой холбоотой зардлууд;
  • Даатгалын зардал.

Тавигдах шаардлага 

  • Чех хэл, соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтан байх;
  • Монгол Улсын иргэн, 18-аас дээш настай байх;
  • Чех хэлний А1 түвшний эсвэл англи хэлний В2 түвшний мэдлэгтэй байх.
Бүртгэл 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл цахимаар явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.

1
angry
1
care
0
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 4 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 4 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 22 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 22 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга 2026/03/27
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ 2026/03/27
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ 2026/03/27