Төрөлжсөн асрамжийн газар байгуулбал 500 сая хүртлэх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

О.Шүрэнцэцэг
2025/01/03

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн онд /2024.12.25/төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга байгууламж барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс нэг удаагийн дэмжлэг үзүүлэх журам баталсан.

  НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ТӨРӨӨС 500 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

  • Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.
  • Хуультай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар /2024.12.25/ Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга байгууламж барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс нэг удаагийн дэмжлэг үзүүлэх журмыг баталлаа.
  • Насжилт нэмэгдэхийн хэрээр асрамжийн газарт асруулах шаардлагатай ахмад настны тоо нэмэгдэж, төлбөртэй болон төлбөргүй хувийн хэвшлийн асрамжийн газар байгуулах хэрэгцээ шаардлага бий болсоор байна.
  • Энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой байгууллага цөөн байгаа нь нэг талаас төрөөс үзүүлэх дэмжлэг хангалтгүй байгаатай холбоотой юм.
  • Иймд ахмад настанд төрөлжсөн асрамжийн үйлчилгээг 20 ба түүнээс дээш тооны асруулагчид 12 сараас дээш хугацаагаар үзүүлж байгаа бол нэг удаа 100.0 хүртэл сая төгрөгийн түрээсийн зардлын дэмжлэг, 50-аас багагүй тооны асруулагч хүлээн авах хүчин чадалтай төрөлжсөн асрамжийн газрын барилга байгууламж шинээр барих аж ахуйн нэгж, байгууллагад барилгын ажлын гүйцэтгэл нь 50-аас дээш хувьд хүрсэн бол нэг удаа 500 сая хүртэл төгрөгийн зардлын дэмжлэг олгохоор шийдвэрлэлээ.
  • Ингэснээр төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг хувийн асрамжийн газар байгуулахад хөрөнгө санхүүгийн хувьд дэмжихээс гадна тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие ахмад настанд үзүүлэх асрамжийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх юм.


0
angry
0
care
0
haha
8
liked
0
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18