Танилц: Ирэх саруудын цаг агаар ямар байх вэ

О.Шүрэнцэцэг
2025/01/03

Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлвийг ЦУОШГ-аас танилцууллаа. Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлвөөр буюу хоёрдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, III дугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол IV сард нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадас II болон III сард зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, II сард нутгийн баруун хойд болон өмнөд хэсгээр, III сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, IV сард нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.  

Хоёрдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увсын нутаг, Завханы ихэнх, Ховдын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговийн нутаг, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол сарын нийлбэр хур тунадас Увс, Завхан, Өмнөговийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Гуравдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтайн нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Харин дөрөвдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.


1
angry
0
care
2
haha
6
liked
2
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18