Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн байрыг төвийн дулаан шугамд холбоно

О.Шүрэнцэцэг
2025/01/02

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог тэргүүлж байгаа. Тус хорооны анхдугаар хуралдаанаас Хийн болон сэргээгдэх эрчим хүчний шилжилт, сайжруулсан шахмал түлшний чанар, стандарт, технологийг сайжруулах, шийдлийг судлан нэгдсэн дүгнэлт, санал гаргах үүрэг бүхий эрдэмтдийн зөвлөлийг асуудал хариуцсан чиг үүргийн яамдууд зохион байгуулахыг үүрэгжүүлсэн.

Энэ хүрээнд 2024 оны 12 дугаар сарын 29, 31-ний өдрүүдэд С.Одонтуяа сайд, Үндэсний хорооны ажлын албаныхантай түүхий нүүрс түлдэг, бага оврын уурын зуухтай аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдалтай танилцлаа.



Энэ үеэр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах 1960 оны уурын зуухтай Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн байрыг нэн  яаралтай төвийн дулаан шугамд холбох, Чингэлтэй дүүрэгт байрлах гэр хорооллын сургууль цэцэрлэг, хорооны нэгдсэн байр болон нийтийн орон сууцыг нэгдсэн халаалтаар хангадаг уурын зуухтай зарим ААН-үүдийг коксжих нүүрс түлдэг болох, хийн түлш рүү үе шаттай шилжүүлэх арга хэмжээг авахаар боллоо.


Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарын бүсэд эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй түүхий нүүрс хэрэглэж байгаа 100 квт-аас дээш хүчин чадалтай төрийн 174 зуух, хувийн хэвшлийн 200 зуух нийлээд 150 мянган тонн түүхий нүүрс, 50 мянган тн мидлинг  хэрэглэж байна. Эдгээр зуухны технологийг шинэчилж хийн болон хагас коксжсон нүүрс түлэх боломжтой болгож богино хугацаанд түлшний шилжилт хийснээр түүхий нүүрс түлж байх үеийнхээс 28%-иар бага түлш хэрэглэж мөн хувиар ялгарлыг бууруулах боломжтой юм. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18