​ Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 онд

Ц.Цэрэнбадам
2024/12/30

ГАДААД ХАРИЛЦАА

Ерөнхийлөгчийн урилгаар нэг жилийн дотор Герман, Беларусь, Лаос, Бутан, Словени, Швейцар, Орос, Вьетнам, Казахстан гэсэн улс орнуудын Ерөнхийлөгч, хаан айлчилсан нь манай улсын түүхэнд байгаагүй гадаад харилцааны идэвхтэй он жил боллоо. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд улсаа төлөөлөн оролцов. Узбекистан улс , Туркменистан улсад төрийн айлчлал хийв.

ТЭРБУМ МОД
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 84 сая мод тарьж, ургуулан, 12 мянга гаруй тн үр, 63 сая тарьц, суулгацын нөөцтэй болж нөөц өмнөх онтой харьцуулахад тав дахин нэмэгдлээ. Хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 341 мян.га талбайд хийж, 1.9 тэрбум модыг хөнөөлт шавжид өртөн ургах чадвараа алдахаас хамгааллаа.

“ЦАГААН АЛТ” хөтөлбөр эхлүүлэв
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, экспортыг хоёр дахин өсгөж 800 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд 2025 онд арилжааны 10 банк аж ахуйн нэгжүүдэд 789 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно.

"ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”
Шинээр 24 хүнсний үйлдвэр ашиглалтад орж, хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотооддоо хангадаг боллоо. Сүүлийн хоёр жилд 3,100 орчим аж ахуйн нэгж, иргэн 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, 1.3 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна.

"ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100”
2024 оны байдлаар тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 761 оюутан дэлхийн 19 орны шилдэг их, дээд сургуульдсуралцаж байна. 2024 онд 245 оюутан дэлхийн 17 улсын шилдэг их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордов.

ТӨСВИЙН ХОРИГ
2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсны дүнд УИХ дахин хэлэлцэж, анх удаа УИХ алдагдалгүй төсөв баталлаа. Ерөнхийлөгч цаашид алдагдалгүй, үр ашигтай, хэмнэлттэй төсөв баталдаг байх зарчим тогтоов.

ЗАРЛИГ
“Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг гаргав. Монгол үндэстний уг гарал, төрт ёсны уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв соёл, монгол үндэстнийдэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг судланшинжлэх, сурталчлах, үндэсний нэгдмэл үнэт зүйлс, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх зорилгоор Монголын түүх судлалыг төрийн бодлогоор дэмжихээр болов.

Морин хуур хөгжмийг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх зарлиг гаргалаа.Хүн төрөлхтний соёлын биет бус өв болсон Морин хуурийг орчин цагийн боловсролын систем, хичээлийн хөтөлбөрт нэвтрүүлж эхлэв.

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙГ БАРЬЖ ЭХЛЭВ
Байгалийн шинжлэх ухааны музейг 2026 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар барилгын ажлыг нь эхлүүллээ. 45 мянга орчим м.кв талбайтай музей хэмжээгээрээ Ази тивийн орнуудын Байгалийн музейн дунд долоодугаарт орох бүтээн байгуулалт болох юм.

УС ГҮН ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт 93.3 хувь, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн 67 хувь, төслийн нийт гүйцэтгэл 74 хувьд хүрэв. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2018 онд АНУ-д айлчилж 350 сая ам. долларын буцалтгүй тусламж авчирч Улаанбаатар хотын ундны цэвэр усны хоёр үйлдвэрийн ажлыг эхлүүлсэн нь ийнхүү амжилттай хэрэгжиж байна.

ХӨВСГӨЛ НУУРЫГ ЦЭВЭРЛЭЖ ДУУСАВ
Хөвсгөл нууранд живсэн 11 автомашин, техникийг татан гаргаж дууслаа. Ингэснээр нийт 50 мянга орчим литр шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдал нууранд тархаж бохирдохоос сэргийллээ.

ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ
Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад 19 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, олон улсын 20 орчим байгууллага, олон улсынтөрийн бус байгууллага болон бизнес, спорт, урлаг зэрэг салбарын эмэгтэй манлайлагчид оролцлоо.


1
angry
0
care
12
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 13 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 13 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 15 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 15 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 15 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 15 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 16 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27