БНСУ-д долоо хоногийн турш гашуудал зарлалаа

Ц.Цэрэнбадам
2024/12/30

Өмнөд Солонгосын Чэжү Эйр компанийн Боинг 737-800 загварын зорчигч тээврийн онгоц өчигдөр өглөө улсын өмнөд эргийн Муаны олон улсын нисэх буудал дээр осолдож, харамсалтай үйл явдал боллоо. Тус компанийн 2216 дугаар нислэгийг үйлдсэн онгоцон дотор нислэгийн багийн зургаан гишүүн, 175 зорчигчийн хамт 181 хүн байсан. Онгоц нисэх буудалд газардахдаа дугуйгаа гаргаж чадалгүй элгээрээ гулсаж, нисэх буудлын хамгаалалтын хана хашаа мөргөж улмаар дэлбэрч осолдсон юм. 

Осол гарсны дараа хоёр хүнийг аварсан ч үлдсэн 179 хүн амь насаа алдсан нь тодорхой болсон.  Ослын үеэр аврагдсан хоёр хүн 25, 33 настай онгоцны үйлчлэгчид байсан.  Зорчигчдын 173 нь Өмнөд Солонгосын иргэд байсан бол Тайландын хоёр иргэн байжээ. Хамгийн бага нь гурван настай хүүхэд, хамгийн ахмад нь 78 настай байсан. Бусад зорчигчид ихэнх нь 40, 50, 60 насны хүмүүс байжээ.

Өмнөд Солонгос улс даяар өчигдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай гашуудал зарлалаа. Уг осол гарахаас өмнөхөн Өмнөд Солонгос улсад улс төрд огцом эргэлт гарч Ерөнхийлөгч байсан Юн Сок Ёл болон түүний оронд Ерөнхийлөгчийн үүргийг 14 хоног гүйцэтгэсэн Ерөнхий сайд асан Хан Дак Сү нар шалгагдаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа. Ердөө өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Эдийн засаг, сангийн сайд Чой Сан Мок өчигдөр ослын газарт очсон байна. Тэрээр хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлэв. 


1
angry
1
care
1
haha
2
liked
2
love
55
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18