Ирэх өвөл 20 мянган айлыг хийн халаалтын шугам сүлжээнд холбоно

Ц.Цэрэнбадам
2024/12/30

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанд агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны төлөвлөгөө танилцуулжээ. 

Тэрбээр,  Улаанбаатар хотод ирэх жил агаар, хөрс, усны бохирдол, түгжрэлийг бууруулах хэд хэдэн төсөл хэрэгжүүлнэ.

Ирэх жил эхний ээлжинд 20 мянган айлыг хийн халаалтын шугам сүлжээнд  холбох, хийн эх үүсвэрүүдийг бэлдэнэ. Цаашилбал яндангүй бүсийн бүсчлэл тогтоох хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ. Бүсчлэлд орсон айлуудын хэрэглээнд хийн болон керосин зуухуудыг нэвтрүүлнэ. Бусад айл өрхүүдийн түлшийг өөрчлөх, давхар шаталтат зуухыг айлуудад тарааахаар төлөвлөж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 56 хувийг гэр хорооллын 198 мянган яндангийн утаа,  бүртгэлтэй 800 мянга, өдөр тутам хөдөлгөөнд оролцдог 500-600 мянган тээврийн хэрэгслийн утаа бохирдлын 30 хувийг, үлдсэн 15-16 хувийн уурын зуухууд болон томоохон цахилгаан  станцуудын утаа үүсгэж байна. Бид энэ үүсгүүрүүд тус бүр дээр нэг жилийн хугацаанд авах богино хугацааны арга хэмжээний төлөвлөгөөгөө Засгийн газарт танилцууллаа. Тухайлбал, Нийтийн тээврийн автобусуудыг хийн болон цахилгаан хөдөлгүүрт шилжүүлнэ. Хүлцэх хэмжээнээс илүү бохирдол үүсгэж байгаа тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцуулахгүй. 170 уурын зуухуудыг жил бүр үе шаттайгаар хийн эх үүсвэр шилжүүлнэ. Эдгээр ажилд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг ААН-үүдийн 1 хувийн татварын хөнгөлөлт болон нийслэлийн хөрөнгөөр шийдэхээр төлөвлөсөн гэж мэдээлэв. 


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18