Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

О.Шүрэнцэцэг
2024/12/27

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.27) УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Баярбаатар, Д.Энхтуяа, А.Ганбаатар нар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Тус хуулийн төсөлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хасахаар зохицуулжээ. УИХ-аас 2020 онд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг нэмэлтээр оруулсан ба энэ гэмт хэрэг нь “нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэж объектив талын шинжээр тодорхойлогдсон нь 2002 оны Эрүүгийн хуульд байсан “гүтгэх” гэмт хэргээс өргөн агуулга, хүрээг хамарч байна. Дээрх нэмэлтээр уг гэмт хэргийг “олон нийтэд тараасан бол” гэж объектив талын шинжээр нь тодорхойлж, субьектив талын шинжийг бүрхэгдүүлэн, худал мэдээлэл нь “гутаасан, гутаах” зорилго, агуулга, шинжтэй байх эсэхийг бүрэн гүйцэд тодорхойлолгүй орхигдуулж, нэр томьёо, ойлголтын зөрүүтэй байдал үүсгэсэн байна хэмээн хууль санаачлагчид тодотголоо.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, олон улсад олон нийтийн эрх ашигтай холбоотойгоор нийгмийн зүтгэлтэн, улс төрч, төрийн өндөр албан тушаалтанд хандсан үг хэлэх, шүүмжлэх, хардах, үзэл бодлоо илэрхийлэх баталгааг хангасан тулгуур зарчим, жишиг, стандарт тогтож хөгжсөн байгааг Монгол Улсад нутагшуулах шаардлагатай байна. Тиймээс уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө илүү биежих ач холбогдолтой хэмээн онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


1
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18