"Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум" боллоо

О.Шүрэнцэцэг
2024/10/15

 Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийн томоохон төсөл болох их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн хүрээнд “Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум”-ыг “Маргаашийн өвийг хамтдаа бүтээцгээе” уриа дор өнөөдөр зохион байгууллаа. Уг форумын нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын мэндчилгээг уншиж танилцуулж, холбогдох албаны хүмүүс илтгэл хэлэлцүүллээ.

Хотын даргын мэндчилгээг уншиж танилцуулахдаа НЗДТГ-ын дарга П.Хадбаатар “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050", Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөөний дагуу хөндлөн чиглэлд их багтаамжийн тээврийн хэрэгсэл метро барих даалгаврыг Засгийн газраас үүрэг болгосон. Үүний дагуу метро барих ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Тухайлбал, их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл барих төслийн зөвлөх үйлчилгээний тендерийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хоёр үе шаттай зохион байгууллаа. Улаанбаатар метро төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр 11 улсын 20 компани саналаа ирүүлснээс Солонгос улсын “Духуа инженеринг” компани шалгарч, хамтран ажиллаж байна” хэмээв.


Мөн үеэр “Духуа инженеринг” компанийн Тээврийн салбарын Ерөнхий захирал Чон Су Дун “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам эрчимтэй өсөн нэмэгдэхийн хэрээр хүн амын төвлөрлийг дагасан дэд бүтцийн асуудлууд гарах болсон. Манай компанийн хувьд Улаанбаатар хотын метроны төслийн нэгдүгээр шугамын төслийг хэрэгжүүлэхийн сацуу Улаанбаатар хотын хөгжлийн төлөө мэдлэг, туршлагаа нэгтгэн хүчин чармайлт гаргана ажиллах болно” гэлээ.


Түүнчлэн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл барих төслөөс гадна нийслэлийн 4 байршилд төмөр зам доогуурх нүхэн гарц барих, транзит тээврийн хөгжилд суурилсан олон төрөлт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Тус форумын үр дүнд Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийн цаашдын чиг хандлага, тэргүүлэх чиглэл, төлөвлөж буй төслүүд, инновацын болон технологийн шийдлүүдийг хэлэлцэж таниуллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18