Таван шарын нүхэн гарцын ажил арваннэгдүгээр сарын 1-н гэхэд бүрэн дуусна

О.Шүрэнцэцэг
2024/10/14

Улаанбаатар хотын 4 байршилд төмөр зам доогуур нүхэн гарц барьж буй. Үүний нэг “Таван шар”-ын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн бямба гарагт нээсэн. Тэгвэл авто замын хөдөлгөөний ачаалал ямар байгаа талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн Авто замын инженер М.Золбоо мэдээлэл хүргэж байна.

Тэрбээр “Төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих 4 байршлын нэгдүгээр байршил бол “Таван шар”-ын нүхэн гарц юм. Нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээгээд 7 хонож байна. Энэ нүхэн гарцыг барьснаар төмөр замын хаалттай гарам дээрх осол аваар буурна. Мөн тээврийн хэрэгслүүд хаалттай гарам дээр төмөр замын хөдөлгөөн нэвтрэхийг хүлээж зогсож, цаг алдахгүй болно. Өөрөөр хэлбэл нэвтрэх хөдөлгөөн сайжирна.

“Таван шар”-ын нүхэн гарцыг нээснээс хойш тухайн орчимд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай байгаа гэсэн мэдээлэл байна. Удаашрал үүсээд байгаа шалтгаан гэвэл ажил хараахан бүрэн дуусаагүй. Авто замын бүрэлдэхүүн хэсгүүд болох Найрамдлын авто зам, Товчооны авто замын бүрэн шинэчлэл, аюулгүйн тойрог, буцаж эргэх эргэлтүүдийг хийснээр цогцоороо нүхэн гарцын ажил дуусна. Мөн одоо бүрэн урсгалаараа зогсолтгүй хөдөлгөөн яваад байгаа учраас хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн байгаа.

Арваннэгдүгээр сарын 1-нд бүрэн ашиглалтад оруулж, тэмдэг, тэмдэглэгээ хийж, хөдөлгөөнийг бүрэн нээж, жолооч нарт мэдээлэл хүргэсний дараа одоогийн хөдөлгөөн удааширсан асуудал арилна. Мөн уулзварын дахин инженерчлэлийг дараа дараачийн уулзваруудад хийдэг” гэдгийг хэллээ.


\


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18