Метроны төсөлд 600 мэргэжилтэн бэлтгэх гурван талт санамж бичиг байгууллаа

О.Шүрэнцэцэг
2024/10/09

НЗДТГ, Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль /ШУТИС/ болон "Духуа инженеринг" ХК нар хүний нөөц бэлтгэх чиглэлд хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичигт нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, ШУТИС-ын Ректор, Доктор (Ph.D), профессор Т.Намнан болон "Духуа инженеринг" ХК-ийн Тээврийн салбарын Ерөнхий захирал Чон Су Дун нар гарын үсэг зурав.

Санамж бичиг байгуулснаар нийслэл Улаанбаатар хотод "Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барих төслийн шаардлагатай боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор Монгол Улс, БНСУ хооронд хамтарсан боловсролын тогтолцоог бий болгох, сургалтын системийг нэвтрүүлнэ. Тодруулбал, хамтарсан зэрэг олгох болон хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулах, багшлах боловсон хүчин бэлтгэх, "Духуа инженеринг" ХК-д дадлага хийх зэрэг чухал ач холбогдолтой.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр "Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метроны төслийг хэрэгжүүлэхэд 600 гаруй инженер техникийн ажилчид нэн шаардлагатай. Энэ хүрээнд 2030 онд метроны төсөл ашиглалтад ороход уг төслийг авч явах боловсон хүчний багаа бүрдүүлэх зорилгоор ШУТИС-д хоёр жил, БНСУ-д хоёр жил суралцуулах 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. ШУТИС нь 2000 гаруй багш ажилтантай бөгөөд 1000 гаруй нь докторын зэрэгтэй эрдэмтэн, судлаачид байна. Цаашид томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэхэд Засгийн газар хооронд гэрээ хийх хэлэлцээрийн шатанд зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд зөвхөн гаднын баг гэхээсээ илүүтэй манай улсын инженерийн чиглэлийн их, дээд сургуулиудад ажиллаж буй дотоод боловсон хүчин болох эрдэмтэн, багш, судлаачдыг оруулах нь зүйтэй гэдэг нь эл төсөл дээр ч харагдаж байна" хэмээв.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18