Үндэсний бөхийн барилдааныг NTV телевиз онцгой бүрэн эрхтэйгээр шинэ форматаар дамжуулна

Ж.Булганаа
2024/12/25

Монголын Үндэсний бөхий холбоо “Монгол Үндэсний бөх-Бидний үе дамжсан өв соёл,Үндэсний бахархал” шинэчлэлийн аяныг эхлүүлж байна. Энэхүү аяны хүрээнд Үндэсний бөхийн өргөө 365 хоногийн турш байнгын ажиллагаатай байж, зөвхөн Монгол үндэсний бөх төдийгүй өв соёлын төв болох алсын хараагаа тодорхойлжээ. Мөн бөхийн барилдаан үзэхээр ирсэн хамт олон, үзэгчид тав тухыг мэдрэх, бөхчүүд өргөөндөө зөвхөн барилдах гэж ирэх биш, хамтдаа цуглах, боловсрох, өв соёлоо түгээдэг байх бодлогын өөрчлөлтүүд багтсан аж. Шинэчлэлийн аяны хүрээнд бөхийн барилдааны нэгдсэн цаглавар системтэй болсноор үзэгчид бөхийн өргөөний барилдааны чансаа тогтоох системтэй болох бөгөөд энэ ажлын үр дүнд бөхчүүдийн бэлтгэл чанаржих давуу талтай юм. Энэхүү шинэчлэлийн гол хамтрагч нь NTV телевиз байх бөгөөд 18 жилийн түүхтэй тус телевиз Монгол бөхийн өргөөнд болж буй барилдаан бүрийг онцгой бүрэн эрхтэйгээр дамжуулахаар болжээ. Монголын Үндэсний  бөхийн холбоо орчин үеийн спортыг хөгжлийн чиг хандлагын дагуу телевизийн дамжуулалтын онцгой эрхийн сонгон шалгаруулалтыг 2024 оны есдүгээр сард зарласан байна. Энэ сонгон шалгаруулалтад өргөн нэвтрүүлгийн олон телевиз оролцсоноос NTV телевиз шалгарчээ. Ийнхүү уламжлалт бөхийн барилдааныг үзэгчдэд үнэ төлбөргүй, дуу дүрсний өндөр чанартай,шинэ форматаар хүргэхээс гадна бөх сонирхогчид уран хурц барилдааныг шимтэн үзэх боломж нээгдэж байна.  Энэ ажлыг баталгаажуулж “Монголын Үндэсний Бөхийн холбоо”-ны тэргүүн Ц.Магалжав  “Медиа групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Баярбат нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


1
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 14 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18