Узбекистан руу амьд хонь экспортолж эхэллээ

Ж.Булганаа
2024/12/25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн зургаадугаар сарын 23-26-нд  Узбекистанд төрийн айлчлал хийсэн билээ. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд Монгол Улсаас 100 мянган амьд мал экспортлохоор тохирсон билээ.

Ерөнхийлөгчийн айлчлалын дараа ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр тус улсад зохион байгуулсан “Далайд гарцгүй орнуудын хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтууд” дээд хэмжээний чуулганд оролцох үеэрээ амьд хонины экспортын хэлэлцээрийг баталгаажуулсан юм. Хоёр орны Төрийн тэргүүний тохирсон хэлэлцээр албан ёсоор ажил хэрэг болж Монголоос Узбекистан руу энэ сарын 21-нээс хойш хоёр удаагийн нислэгээр 1440 амьд хонь тээвэрлэжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлалын үеэр ярьсан асуудал ажил хэрэг болж эхэлснээр манай улс Азийн орнуудтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, амьд мал экспортлоход чухал ач холбогдолтой болж байгаа юм. 

Монгол, Узбекистаны худалдааны эргэлт 2023 оны байдлаар 10 сая ам.доллар байгаа юм. Нэр, төрөл нь цөөн ч цар тахлын үеэс хойш тогтмол өсөж байгааг ХХААХҮЯ-наас дурдлаа. Манай улс 4.6 сая ам.долларын үнэ бүхий хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах зэргийг  экспортолж, Узбекистанаас 5.4 сая ам.долларын үнэ бүхий усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмж, ачааны автомашин импортоор авчээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 14 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18