“Процессын дахин инженерчлэлийн нийтлэг аргачлал” хэлэлцүүлэг боллоо

Ж.Булганаа
2024/12/23

Засгийн газрын 2024 оны 22 дугаар хуралдааны тэмдэглэлээр процессын дахин инженерчлэл хийх нийтлэг аргачлалыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт үүрэг болгосон. Энэ хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай, иргэдэд чиглэсэн, хариуцлагатай байдлаар сайжруулахад зориулсан “Процессын дахин инженерчлэлийн (GPR) нийтлэг аргачлал” гарын авлагын төслийг боловсруулж, хэлэлцүүллээ.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргалт оновчтой байх, цомхон бодитой байх, хүний нөөцийн зөв бодлогтой байх, хүнд сурталгүй байх, иргэнд түргэн шуурхай үйлчилдэг байх асуудлууд дээр ахиц дэвшил гаргахын тулд процессын дахин инженерчлэл хийгддэг. Цаашид олон байгуулага дээр процессын дахин инженерчлэл хийгдэхэд сайн гарын авлага чухал. Олон судлаачид ажилласан үр дүнтэй саналууд гарын авлагын төсөлд тусгагдсан. Процессын дахин инженерчлэлийг Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Ойн газар, Цагдаагийн байгууллага дээр хийгдэх бөгөөд  цаашид УИХ-ын Тамгын газар, төрийн байгууллагууд, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах болно. Энэхүү хэлэлцүүлэг  нь зарчмын нэг ойлголттой нэгдсэн чиглэлтэй болох, арга зүйн нэгдсэн гарын авлага боловсруулах чухал хэлэлцүүлэг гэдгийг онцоллоо.

Уулзалт, хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Удирдлагийн академи, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв, Цагдаагийн ерөнхий газар,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг  төрийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Мөн бизнесийн салбарт процессийн дахин инженерчлэлийг нэвтрүүлсэн Хаан банк, Голомт банк, Монголын бүтээмжийн төв, Олон улсын стандарт академи, Аму консалтинг, Монголын менежментийн зөвлөхүүдийн хөгжил холбоо зэрэг хувийн хэвшлийн байгууллагууд, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Дэлхийн банк, Азийн сан, НҮБХХ зэрэг олон улс, эрдэм шинжилгээний байгууллагуудын нийт 41 байгууллагын 100 гаруй төлөөлөл хамрагдлаа.

Төрийн байгууллагын үйл ажиллагааг дахин инженерчлэх (GPR)-ийн үндсэн ойлголт ач холбогдлыг ойлгуулж, практикт хэрэгжүүлэх чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх одоогийн үйл явцыг шинжлэх, сайжруулах боломжуудыг тодорхойлох, шинэчилсэн ажлын урсгалыг төлөвлөж хэрэгжүүлэх, дижитал технологийг ашиглан төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг илүү үр ашигтай, иргэдэд ээлтэй болгох, чиглүүлэх нь процессын дахин инженерчлэлийн гол зорилго юм.

Энэхүү нийтлэг гарын авлагыг боловсруулж, нэвтрүүлснээр салбар, байгууллага бүр процессын дахин инженерчлэлийг өөрийн байгууллагадаа хийж, бүтээмж нэмэгдэх боломж бүрдэх юм.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 14 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18