Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан Диспетчерийн үндэсний төвөөс өнөөдөр /2024.12.23/ дараах байршлуудад хязгаарлалт хийжээ.
Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 1, 10, 11, 13 ,2, 20, 21, 22, 23, 31, 9 дүгээр хороо. Сонгинохайрхан дүүргийн 20, 32, 1, 10, 11, 14, 17, 18, 20, 24, 25, 28, 31, 32 ,7 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 1, 10, 12, 13, 14, 15 ,16, 21, 9 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 21, 22, 4, 7 дугаар хороонд 09:27 цагаас эхлэн төлөвлөгөөт бус хязгаарлалт хийжээ.
УБЦТС ТӨХК-аас тодруулснаар цахилгааны хязгаарлалт 11:00 цаг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна