ЭНЭҮТ-д бүх хүүхдийг өрөөнд оруулан эмчилж эхэллээ

Ц.Цэрэнбадам
2024/12/23

Амралтын өдрүүдэд ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-ийн ачаалал огцом нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд үүрэг өгч, ЭМЯ-ны баг харьяа эмнэлэг хооронд хүүхэд хүлээн авах зохион байгуулалтыг хийж, өрөөний дотоод шилжилтийг шахан, орны тоог нэмснээр ЭНЭҮТ-д коридорт хэвтэн эмчлүүлж байсан бүх хүүхдийг өрөөнд оруулан эмчилж эхэллээ.

Өнөөдөр эмнэлгүүдээр явж ажилласан ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлогын газрын дарга Р.Гантуяагийн мэдээлснээр: “Өнөөдөр бид ЭНЭҮТ дээр ажиллаж 18:00 цагийн байдлаар тасгаа чөлөөлөн, ариутгаж цэвэрлээд 99 орон дээр 83 хүүхэд авлаа. 16 ор сул үлдсэн. 12 дугаар сарын 26-аас буюу ирэх Пүрэв гарагаас эхлэн Хүүхдийн сэргээн засах Хан-Уул төв эмнэлэгрүү ЭНЭҮТ-ийн хүндэвтэр хүүхэд авахаар боллоо. Энэ хугацаанд эм тариа хэрэгсэл нөөцийн бэлэн байдлаа хангана. Мөн ЭНЭҮТ-ээс СХД-ийн 30 дугаар хороог СХД-ийн Жишиг эмнэлэгт өгөх зохион байгуулалт хийж байна. Ингэснээр бидний хэлж заншсан яармагийн 300 орт буюу ЭНЭҮТ-ийн ачаалал буурах юм. СБД-ийн нэгдсэн эмнэлэгт 170 хүүхэд эмчлүүлж байна. Хүүхдийн 120 орон дээрээ нэмээд дотор мэдрэлийн тасаг болон эмч нарын өрөөгөө суллаж 70 ор нэмсэн. 190 ортойгоор томуугийн дэгдэлтийг даван туулахаар ажиллаж байна. Үүнээс гадна хүний нөөц, амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, тарианы шахуурга, хүүхдийн даралтны аппарат, халуун хөшиг зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг эмнэлгүүдрүү өгөх ажлыг эхнээс шийдвэрлээд явж байна” хэмээн мэдээллээ.

Эмнэлгийн зүгээс  бүх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж байгаа ч өвчлөл буурахгүй байна. Оны өмнө томуугийн дэгдэлт нэмэгддэг тул маскаа зүүх, дархлаагаа дэмжих, олон нийтийн ажилд ханиадны шинж тэмдэгтэй бол оролцохгүй байхыг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18