Засгийн газар өнөөдөр хуралдаж агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа. Агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өнөөдрөөс /2024 оны арванхоёрдугаар сарын 20/ 2025 оны гуравдугаар сарын 01 хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна