“Шинэ жилийн тоглоом” гэж гаальд мэдүүлсэн бараанаас амьд могой, яст мэлхий илрүүлжээ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

2024 оны 12 дугаар сард улс хоорондын шуудан илгээмжээр БНСУ-аас илгээгдсэн “сувинер, хувцас, шинэ жилийн тоглоом, чимэглэл” гэж мэдүүлсэн илгээмжээс гаалийн хяналт шалгалтаар 9 яст мэлхий, 2 могой илрүүлсэн.Гаалийн албан хаагчид зориулалтын бусаар, олон хоног тээвэрлэгдэж ирсэн амьтдыг яаралтай эмчийн үзлэгт хамруулж, хамгаалах арга хэмжээг авсан.

Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тухайн амьтдыг “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци” (CITES)-ийн 2 дугаар хавсралтад бүртгэлтэй амьтны төрөл зүйл болохыг тодорхойлсон. Тус конвенци болон холбогдох хууль тогтоомжид экспортлогч, импортлогч талуудын холбогдох байгууллагуудаас “зөвшөөрөл” авсан байх шаардлагатайг тодорхой заасан байдаг. Гаалийн байгууллагаас дээрх үйлдэлтэй холбоотойгоор прокурорын байгууллагын хяналтан дор “зөрчлийн хэрэг” нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Одоогийн байдлаар Шүүхийн шийдвэрээр амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн зориулалтын лабораторид түр хадгалуулах арга хэмжээг авч хэмжээ авч ажиллаж байна. Иймд иргэд, ААН та бүхнийг зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхдээ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч, гаалийн байгууллагад мэдүүлж, хуулийн дагуу улсын хилээр нэвтрүүлэхийг анхааруулж байна.



2
angry
0
care
4
haha
3
liked
0
love
6
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18