Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг

О.Шүрэнцэцэг
2024/12/20

Улаанбаатар хотын хэмжээнд 19 цэгт агаарын чанарын хяналт, шинжилгээг 24 цагийн турш тасралтгүй явуулж, үр дүнг олон нийтэд мэдээлж байгаа билээ. Энэ мэдээллээс дүгнэхэд, энэ сарын 13-наас гэр хорооллын бүсүүд болох 1-р хороолол, Хайлааст, Таван буудал, Налайх, Шар хад, Толгойтод бусад хэсгээс илүү бохирдол ихтэй байсан бол энэ сарын 18-наас агаарын чанар индексээр харьцангуй цэвэр, хэвийн түвшинд болж буйг цаг уурын мэргэжилтэн хэлж байна. Тэгвэл Монгол орны хувьд газар зүй, бүс нутгийн онцлог нь агаарын чанарт нөлөөлдөг.

 Ялангуяа Улаанбаатар хот их даралтын бүсэд оршдог. Өвлийн улиралд температурын урвуу хамаарал буюу инверс үүсэж, агаарын бохирдлын агууламж ихсэх төлөв ажиглагддаг гэдгийг ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн агаарын чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Өнөрбатаас тодрууллаа. Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 18-наас Улаанбаатар хотын агаарын чанар индексээр харьцангуй цэвэр, хэвийн түвшинд байна. Монгол орны хувьд газар зүй, бүс нутгийн онцлог нь агаарын чанарын түвшинд нөлөөлдөг. Жишээлбэл, Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын дунд үеэс хоёрдугаар сарын эхэн үе хүртэл инверсийн давхарга эрчимтэй тогтож, агаарын чанарт босоо сарнилт буюу сарних үйл ажиллагааг хязгаарлаж, хэвтээ чиглэлд бохирдлын агууламжийг нэмдэг. 

Мөн Улаанбаатар хот хийн мандлын их даралтын бүсэд оршдог. Тиймээс хотын цаг агаар өвлийн улиралд гол төлөв цэлмэг, салхигүй байдаг. Ингэснээр газрын гадарга дээр температурын урвуу хамаарал буюу инверс үүсэж, агаарын бохирдлын агууламж ихсэх төлөв ажиглагддаг онцлогтой” гэлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18