СБД-ИЙН ИТХ-ЫН ДАРГА Х.НЯМДАГВА ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

О.Шүрэнцэцэг
2024/11/06

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Х.Нямдагва өнөөдөр дүүргийн Цагдаагийн газар болон Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр дүүргийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Г.Давааням нийслэлийн хэмжээнд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас анхлан хэрэгжүүлж буй Гэмт хэрэг, зөрчлийг шалгах, гамшиг осол, эмнэлгийн яаралтай тусламж, үйл ажиллагаанд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, бодит цаг хугацааны хяналт хийх, гамшиг осол болсон газар, эмнэлгийн яаралтай тусламж, гэмт хэрэг, зөрчлийн газрын дүрсийг шууд дамжуулах, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор цагдаагийн эргүүлийн авто машины урдах болон дотор хэсгийн бичих хар хайрцаг, энгэрийн камер бүхий цогц удирдлагын системийг танилцууллаа. Тус тоног төхөөрөмжийг цагдаагийн газрын 1,2 дугаар хэлтсийн эргүүлийн 14, Шуурхай удирдлагын тасгийн 2, нийт 16 тээврийн хэрэгсэлд суурилуулан ажиллаж байна.

Мөн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Н.Батбаяр 2024 оны эхний 10 сард хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж дүүргийн хэмжээнд эхний 10 сарын байдлаарх гэмт хэрэг, зөрчлийн талаар танилцууллаа.

Цагдаагийн газрын удирдлагуудын зүгээс Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэст нийт 16 мэдүүлэг авах уулзалтын өрөөг засварлан тохижуулж хяналтын камер, тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээс гадна дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулахаар дүүргийн төсөвт тусган шийдвэрлэсэнд ИТХ болон Засаг дарга нарт талархаж байгаагаа илэрхийллээ. ИТХ-ын дарга Х.Нямдагва гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийнхээ хууль хүчний байгууллагууд, цагдаагийн газрын үйл ажиллагааг үргэлж дэмжиж ажиллах болно.

Иргэдийнхээ тав тухтай амар тайван амьдралын төлөө хамтдаа хичээж, ажиллах болно гэдгийг онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18