Ногоон гэрэл цагаан шугам тэмцээн боллоо

О.Шүрэнцэцэг
2024/11/15

Ногоон гэрэл цагаан шугам тэмцээн гар зураг, захидал, шүлгийн төрлөөр зохион байгуулагдлаа. Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Боловсролын хэлтэс болон Замын цагдаагийн хэлтэстэй хамтран Сүхбаатар дүүргийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, зам тээврийн осол гэмтлийг бууруулах, хүүхэд залуучуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, өөрийн бүтээлээр дамжуулан олон нийтэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлан таниулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Ногоон гэрэл цагаан шугам тэмцээний хүрээнд “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь” сэдвээр шүлэг, захидал, гар зургийн уралдааныг зохион байгууллаа.

Өнөөдөр уралдаанд шалгарсан бүтээлүүдээс шилдгүүдийг шалгаруулж шагнал гардуулах арга хэмжээ Үндэсний номын сангийн үзэсгэлэнгийн танхимд боллоо.

Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Осорваань, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн, Замын цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Бүрэнтөгс нар оролцов.

Уралдаанд дүүргийн төрийн өмчийн 25 сургуулийн сурагчид бүтээлүүдээ ирүүлсэн бөгөөд тус бүтээлүүдээр нээлттэй үзэсгэлэн гаргаж танилцуулсан юм. Мөн энэ үеэр сурагчдын дунд замын хөдөлгөөний аюулгүй байдал сэдвээр АХА тэмцээнийг зохион байгууллаа.

АХА тэмцээнд

1-р байр: 3 дугаар сургуулийн сурагч н.Мөнхжаргал

2-р байр: 3 дугаар сургуулийн сурагч н.Сод-Эрдэнэ

Гар зургийн уралдаанд

1-р байр: 159 дүгээр сургуулийн 3а ангийн сурагч М.Шинэхүслэн

2-р байр: Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн 4ж ангийн сурагч Э.Золбоо

3-р байр: 3 дугаар сургуулийн 4г сургуулийн сурагч Б.Мөнхнаран

Гэрэл зургийн уралдаанд

1-р байр: 3 дугаар сургууль

2-р байр: 29 дүгээр сургууль

3-р байр: 31 дүгээр сургууль

Шүлгийн уралдаанд

1-р байр: 3 дугаар сургууль н.Намуун

2-р байр: 2 дугаар сургууль н.Болорцэцэг

3-р байр: 35 дугаар сургууль н.Энхчимэг

Захиа бичих уралдаанд

1-р байр: 16 дугаар сургуулийн Анударъяа

2-р байр: 45 дугаар сургуулийн н.Хүслэн

3-р байр: 159 дүгээр сургуулийн Э.Энхсаруул

Шилдгээр шалгарсан бүтээлүүд нь Тээврийн цагдаагийн газраас зохион байгуулах нийслэлийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд Сүхбаатар дүүргээ төлөөлөн оролцох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18