Х.Нямбаатар: Хөрөнгө оруулагчид V цахилгаан станцад хөрөнгө оруулах саналаа илэрхийлж байна

Ж.Булганаа
2024/12/18

Нийслэл Улаанбаатар хотод эрчим хүчний 6 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, зарим төслийн ТЭЗҮбатлагдсан мөн урьдчилсан ТЭЗҮ боловсруулагдаж байгаа төслүүд байгаа гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хэллээ.  Мөн тэрбээр, төслүүдэд хөрөнгө оруулах сонирхлоо хөрөнгө оруулагчид илэрхийлж байгаа бөгөөд сүүлийн 25-26 жил яригдсан V цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийх сонирхлоо аж ахуйн нэгж, байгууллага илэрхийлээд байгаа гэлээ . 

Байршлын хувьд "ТЭЦ II"-ын үнсэн санг түшиглэж, дулааны V цахилгаан станцын батлагдсан ТЭЗҮ дээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гэрээ хэлцэл байгуулах урьдчилсан яриа хэлэлцээ хийгдэж байна.  Мөн Шинэ Зуунмод хотын 220 МВт-ын Дулааны цахилгааны төсөл яригдаж байна. Эмээлтийн эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станцын төсөлд 2-3 хөрөнгө оруулагч хөрөнгө оруулах сонирхолтой байгаа. "Эрдэнэс Баянбогд" гэж нийслэлийн хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн 300 МВт-ын станцын ТЭЗҮ батлагдаж байгаа. Үүнд хөрөнгө оруулагчид сонирхлоо илэрхийлж байна.

Мөн Улаанбаатар хот хоёр хогийн цэгээ түшиглэж 18 МВт-ын цахилгаан гаргадаг хог шатаах үйлдвэр байгуулах чиглэлээр Бээжин хотод хийсэн хөрөнгө оруулалтын уулзалтын үед танилцуулахад олон аж ахуйн нэгж хамтарч ажиллах санал илэрхийлсэн. Энэ мэтчилэнгээр зөвхөн нүүрс сайжруулах, газ гэхээс илүү эрчим хүчний эдийн хүчний эдийн засгийн өсөлтөө хангасан, орон сууцжуулах бодлогодоо чиглэсэн хөрөнгө оруулалтын хэд хэдэн төсөл хөтөлбөрийг ярьж байна гэлээ. 



0
angry
0
care
2
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18