Аюултай хог хаягдал үүсгэгчдийг 128 саяар торгож, 1.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

Ц.Цэрэнбадам
2024/12/18

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрынхан аюултай хог хаягдал үүсгэгч болон дахин боловсруулах чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүдийн 111 байгууламжид энэ онд хяналт шалгалт хийжээ. Байгаль орчны хяналтын байцаагчид шалгалтын явцад 171 зөрчил илрүүлж, 39 хувийг нь арилгуулан, хууль зөрчсөн аж ахуйн нэгжид 128 сая төгрөгийн торгууль, 1.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна. 

Хууль, журам зөрчсөн гурван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Дашрамд дурдахад, дээрх яамнаас аймаг, нийслэл, сум, дүүргийн улсын байцаагчдыг чадавхжуулах цахим сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, таслан зогсоох, хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар мэдлэг, чадвар олгожээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18