УОК-ын шуурхай хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ

О.Шүрэнцэцэг
2024/12/17

Улсын Онцгой Комиссын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2024.12.17/ боллоо. Хуралдаанаар Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй ажлууд, Ирэх саруудын цаг агаарын нөхцөл байдал, Нийслэлийн агаарын чанарын нөхцөл байдал, Агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ, Шахмал түлшний үйлдвэрийн ажлын явцын талаарх танилцуулга мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өглөө.

Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад их эрсдэлтэй, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатар, аймгууд дунд эрсдэлтэй гарчээ. Өнөөдрийн байдлаар нийт 17.913 өрх, 7.329 толгой мал отор нүүдэл хийж байна. Түүнчлэн УОК-ын шуурхай бүлэг “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрт хамрагдаж, хөрөнгө оруулалтын зээл авсан малчид, хоршоологчидтой уулзаж, зээлийн зарцуулалт хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.

 Улсын хэмжээнд нийт 6599 хоршоо шинээр байгуулагдаж, 68500 гаруй малчин хоршоологчдод 551.8 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. Шуурхай бүлгүүд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 14.765 малчин, хоршоологчдод хүрч ажилласан бөгөөд 73 хувьтай байна.


Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарын нийт 19 автомат станц ажиллаж байгаа бөгөөд хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 1-р хороолол, Хайлааст, Таван буудал, Шархад, Налайх, Зурагт, Амгалан, Баянхошуу зэрэг гэр хорооллын орчимд стандарт дахь хүлцэх агууламжаас 2.7-12.5 дахин их, бусад байршилд стандартын түвшинтэй ойролцоо байна. Агаарын бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлийн судалгаагаар гэр хорооллын айл өрх 55.6 хувь, автомашин 28.9 хувь, бусад хүчин зүйлс /усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулаан цахилгаан станцын үнсэн сан/ 15.5 хувь эзэлж байна.

 Нийслэлд гэр хороололд амьдардаг айл өрх 2023 онд 50,2 хувь байсан бол 2024 онд 44 хувь болж буурсан үзүүлэлттэй байна. Цаашлаад гэр хорооллыг орон сууцжуулах, дэд төвүүдийг бий болгон иргэдийг эрүүл, аюулгүй орчинд стандартын шаардлага хангасан орон сууцанд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 202.626 айлын орон сууцны төслүүдийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 41,584 айлын орон сууц, дахин төлөвлөлтийн хүрээнд 148,323 айлын орон сууц, гадаадын зээл тусламжийн хүрээнд 12,719 айлын орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

“Тавантолгой түлш” ХХК нь сайжруулсан шахмал түлшний стандартыг 2022 онд шинэчлэн баталсан байна. Мөн шахмал түлш үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болон шахмал түлшний чанарын хяналтыг хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториудаар хийлгэж байна. Сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд нь угааж ангилсан нүүрсний завсарын бүтээгдэхүүн болох эрчим хүчний нүүрс мидлинг юм. Энэ нь техникийн шаардлага MNS 6226:2011 стандартын шаардлагыг бүрэн хангаж байна. Түүнчлэн шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн горимд өөрчлөлт ороогүй бөгөөд түүхий эд найрлага нь өөрчлөгдөөгүй талаар салбарын мэргэжилтнүүд мэдээлэв.

Шуурхай хуралдаанаар дараах үүрэг чиглэлийг өглөө

Үүнд:

  • Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог байгуулах, хорооноос гарсан шийдвэрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, арга хэмжээний үр дүнг Засгийн газарт танилцуулах, салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах;
  • Утаа, агаарын бохирдол, шороо тоосны бохирдлын хэмжээг нарийвчлалтай тогтоох нийслэлийн шуурхай штабыг байгуулан ажиллуулах, гэр хороолол тэр дундаа зорилтот айл өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах зохион байгуулалтыг хийх, эдгээрт эргэн хяналт тавьж ажиллах, мөн дугуй, хог, хуванцар сав түлж байгаа зэрэгт хяналт тавих,
  • Сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд хяналт тавих, үүнд төрийн албан хаагчдын дэмжлэгийг авч оролцуулах, энэ талын зөвлөмж зөвлөгөөг иргэд олон нийтэд түгээн мэдээлэх;
  • Агаарын бохирдлыг бууруулах түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр урт, богино дунд хугацааны төлөвлөгөө гаргах, энэ талын мэдээллээр иргэдийг хангах;
  • Агаарын бохирдолтой холбоотойгоор томуу, тост өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний тархалтыг бууруулахад анхаарч ажиллах, бага насны хүүхэд болон өндөр настангуудыг энэ төрлийн өвчлөлөөс сэргийлэх бодлого, төлөвлөгөө гарган ажиллах,
  • Түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхэд онцгой анхаарч, хяналт тавих;
  • Тавантолгой түлш ХХК гадна дотоодын эрдэмтэн судлаачдын багын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, түүхийн эдийн дээжийг хөндлөнгийн шинжилгээнд явуулах, гарсан үр дүнг 14 хоногийн дотор эргэн мэдээлэх зэрэг үүрэг чиглэлийг өглөө.

3
angry
0
care
4
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа 1 цагийн өмнө
Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ 2 цагийн өмнө
Зочлох үйлчилгээний хүний нөөцийг чадавхжуулахад БНСУ-ын Сэжон их сургуультай хамтарна 3 цагийн өмнө
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулдаг хоёр хувийн татварын асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 4 цагийн өмнө
Сар шинийн барилдаан ирэх сарын 9-нд эхэлнэ 6 цагийн өмнө
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 7 цагийн өмнө
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 8 цагийн өмнө
"Эмнэлгийн тусламжийн бодлого чиглэл, өнөөгийн байдал" сэдэвт хурал боллоо 8 цагийн өмнө
“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
“Нипах вирусийн улмаас Энэтхэгээс ирэх зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгалаа 9 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн, ялимгүй цас орно 9 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө Өчигдөр
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна Өчигдөр
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно Өчигдөр
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв Өчигдөр
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ Өчигдөр
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай Өчигдөр