Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов

О.Шүрэнцэцэг
2024/12/05

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны асуудлаар Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны асуудлаар Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд 2024 оны 12-р сарын 04-ний өдөр болов.

Хуралдааныг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд М.Н.Юрин нар даргалж, холбогдох яамд, байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцлоо. Хуралдааны үеэр хоёр улсын уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, металлургийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэн цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.


Хуралдааны үеэр АҮЭБЯ-ны Аж үйлдвэрийн бодлогын газрын Бодлого, төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан мега төслүүдийн талаар товч танилцуулга хийв. Мөн ОХУ-ын УЗТМ Картэкс ХХК, Камаз ХК-ийн төлөөлөгчид болон Бардины нэрэмжит хар металлургийн шинжлэх ухаан, судалгааны төв хүрээлэнгийн Ерөнхий захирлын орлогч Г.Н.Ерёмин нар байгууллагын үйл ажиллагаа, хамтын ажиллагааны саналын талаар товч танилцууллаа.

Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар хоёр улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хооронд шууд холбоо тогтоож хамтран ажиллах боломжтойг илэрхийлээд харин төрийн өмчит компаниудын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагддаг болохыг тэмдэглэн хэлэв.

Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны асуудлаар Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан амжилттай өндөрлөж, талууд хуралдаанаас гарсан протоколд гарын үсэг зурав.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18