УОК: Сайжруулсан шахмал түлшийг гаднын лабораторид шинжлүүлэхийг даалгав

Ц.Цэрэнбадам
2024/12/17

Улсын онцгой комиссын хурлаас гаргасан шийдвэрийг нарийн бичгийн дарга Т.Баярхүү танилцууллаа. Тэрээ "Өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдал болон Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж, холбогдох хүмүүст чиглэл өглөө. Өвөлжилтийн нөхцөл байдлын тухайд, зарим аймгийн сумдад зудын нөхцөл байдал үүссэн. Тиймээс аймаг, сумдын малчин өрхийн иргэдтэй уулзсан.  Нийслэлийн агаарын бохирдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Мөн ЗГХЭГ-ын даргад агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог сэргээн байгуулах чиглэл өглөө. Үүнээс гадна нийслэлийн агаарын чанарыг сайжруулах хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлнэ. Нийслэлийн 2500 төрийн алба хаагч айл өрхүүдээр шалгалт явуулж, угаарын хийн хордлогоос сэргийлэх зөвлөгөө өгөх юм. Түүнчлэн Эрчим хүч болон Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг даргад агаарын бохирдлыг бууруулах дунд, урт хугацааны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж танилцуулна. Сайжруулсан шахмал түлшинд хөндлөнгийн буюу гадаадын лабораториор шинжилгээ хийлгэж, үр дүнг УОК-т танилцуулах хугацаатай үүрэг өглөө" гэж мэдээлэв. 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18