УИХ-ын гишүүн М.Мандхай: Евразийн худалдааны гэрээнд нэгдэхийг эсэргүүцэж байна

Ц.Цэрэнбадам
2024/12/16

Евразийн худалдааны гэрээ үзэглэх асуудал засгийн газрын түвшинд яригдаж байгаатай холбогдуулан үйлдвэрлэгчид болоод эдийн засагчид эсрэг байр суурь илэрхийлсээр байгаа. Энэ хүрээнд өнөөдөр УИХ-ын гишүүн М.Мандхай байр сууриа илэрхийллээ. Тэрбээр:  "Манай байнгын хороо худалдаа эрхлэгчдийн төлөөллүүдтэй уулзсан. Манай хүнс, хөдөө аж ахуйн түүхий эдийн ихэнх нь ОХУ-аар дамжин орж ирж байгаа. Тэр дундаа газар тариалан эрхэлж байгаа бизнес эрхлэгчид Газпромоор дамжин худалдан авалтаа хийдэг байсан. Гэтэл арваннэгдүгээр сараас эхлэн энэ нь зогссон. Энэ нь олон улсын санхүүгийн салбар тус худалдааны гэрээтэй холбоотой асуудалд сануулах арга хэмжээ өгч байгаа юм болов уу гэх мэдээлэл ч явж байна. Иймд бизнес эрхлэгчид бид худалдан авалтаа хийж чадахгүй байна гэдэг зүйлийг ярьж байна. Бид дөнгөж үйлдвэрлэгч нараа бойжуулж босгож байтал хөдөө аж ахуйн 74 төрлийн импортын бүтээгдэхүүнийг тэглэх нь сөрөг нөлөөтэй. Хоёрдугаарт үндэсний аюулгүй байдалд халтай гэж үзэж байна.Олон талаас нь сайн судалж харж байж, гэрээг үзэглэх асуудлыг ярих ёстой гэж бодож байна. Энэ гэрээг түр хойшлуулах ёстой гэж хувь гишүүний байр суурьтай байна" гэв.



0
angry
0
care
2
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18