Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурлын шийдвэрийг Улсын дээд шүүхээс өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, М.Найдалаа нарын хэргийг дахин шалгах болсон бол УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрх хөндөгдөх асуудал яригдаж байгаа. Учир нь, Улсын дээд шүүхээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хөгжлийн банкинд хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгосон гэм буруутайд тооцсон юм. Энэ асуудлын хүрээнд АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибалаас тодрууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна