Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, гал түймрийн 58 дуудлага бүртгэгдсэн талаар НОБГ-аас мэдээллээ. Алба хаагчид 162 иргэний аюулгүй байдлыг ханган, 3 тэрбум 160 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.
Хүйтний эрч нэмэгдэж, галлагаа ихэсч байгаатай холбоотойгоор гал түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна