ХӨСҮТ: Хатгаатай хүүхдэд эргэлтээр хоол авах бол сонгино, саримс хийхгүй байхыг зөвлөж байна

О.Шүрэнцэцэг
2024/12/14

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний талаар мэдээллээ өгөв. Эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдийн мэдээллээр 10 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 33 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Мөн нийт өвчлөгсдийг насны бүлгээр авч үзвэл 80 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд, үүн дотроо 60-70 хувийг 0-4 хүртэлх насныхан эзэлжээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 2400 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 90 орчим хувь нь уушгины хатгаатай байна.

ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм баримтлах талаар зөвлөмж хүргэлээ.

Гэрээр эмчилгээ хийж байгаа тохиолдолд хүүхдийн амьсгалыг олширч буй эсэхийг анзаарах хэрэгтэй.

  • 2 сартай хүртэлх хүүхэд нэг минутад 60 буюу түүнээс дээш удаа амьсгалах
  • 2 сараас дээш сартай хүүхэд 50 буюу түүнээс дээш удаа амьсгалах
  • 1-5 настай хүүхэд минутад 40-ээс дээш удаа амьсгалж байвал уушгины хатгалгаа нь хүндэрч буйг илтгэдэг.
Мөн хамар, уруулын хэсэг хөхөрч буйг ажиглах хэрэгтэй.

Усгүйжилтийн шинжтэй байгаа эсэх буюу сүүлийн 8 цаг хангалттай шингэн уусан ч шээхгүй байх, уйлсан ч нулимс гарахгүй, уруул омголтож хуурайшиж байвал усгүйжилтийн шинж юм.

Булчингаар шархирч өвдөх. Харьцангуй том буюу өсвөр насны хүүхдүүд цээжээр өвдөх, толгой өвдөх шинж тэмдгийг хэлдэг. Харин бага насны хүүхэд ээж аавдаа тэврүүлэх, уйлагнах, алхах дургүй байх зэрэг шинжээр илэрнэ.

Хатгаатай хүүхдийн дэргэд электрон тамхийг татах нь өвчнийг сэдрээх эрсдэлтэй.

Халууралтын зайг хянах. Хоногт хоёр удаа халуурдаг байсан бол 6-4 цагийн зайтай болж ойртож байгаа бол гэрийн эмчилгээ үр дүнгүй, тухайн өвчин хүндэрч байгааг илтгэдэг. Эдгээр эмнэлзүйн шинж илэрвэл хамгийн ойр эрүүл мэндийн төвд хандах шаардлагатай.

Шар өнгөтэй жимсийг хориглоно. Учир нь шар өнгийн жимс нь харшил сэдрээх нь өндөр байдаг.

Эмнэлэгт хүүхдэд эргэлтээр жигнэмэг, ундаа зэрэг сахар ихтэй хүнсний бүтээгдэхүүн, шар өнгөтэй жимсийг хориглодог. Учир нь Шар өнгийн жимс нь харшил сэдрээх нь өндөр байдаг. Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа үед эмнэлгийн хоолонд хангалттай цаддаг, нэмэлт хоол хүнс авах зайлшгүй шаардлага бага байдаг. Хэрэв үнэхээр онцгой шаардлага гарвал хоолонд сонгино, саримс хийхгүй байхыг зөвлөлөө.

Хүүхэд эрүүл болоод эмнэлгээс гарахад дээрх хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Хатгаатай хүүхдийн дэргэд утаат тамхийг татах тохиолдол гардаг. Хэдий энэ нь янжуур тамхийг бодоход хурц үнэргүй ч өвчнийг сэдрээх эрсдэлтэй байдаг. Амьсгалын замаар өвчилсөн хүүхдийн дэргэд хурц үнэр гаргахгүй байх дэглэм маш чухал байдгийг анхаарууллаа.  


1
angry
1
care
0
haha
1
liked
1
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18