Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгааллын менежментийг хувийн хэвшилд шилжүүлж байна

О.Шүрэнцэцэг
2024/12/14

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон холбогдох бусад эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэх зорилгоор  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байгаагаа зарлаж хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгүүдийг байгууллаа.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон холбогдох бусад эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэх зорилгоор  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байгаагаа зарлаж хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгүүдийг байгууллаа.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас төр бүхнийг хийх биш, хувийн хэвшлийг дэмжиж зарим боломжтой ажил үйлчилгээг төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр хийлгүүлэх нь зүйтэй гэсэн бодлого чиглэлийг баримтлан ажиллаж байна. 


Дээрх бодлого чиглэлийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангах, зохион байгуулалтын ажлуудыг хийж байгаа бөгөөд түүний нэг нь өнөөдрийн энэхүү арга хэмжээ юм. 

Тухайлбал, төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоог ханган байгаль орчныг хамгаалах талаар хамтран ажиллах хандлагыг бий болгох зорилготой юм.

Энэхүү хамтран ажиллах гэрээг байгуулснаар байгаль орчноо болон түүх, соёлын дурсгалт газрыг хамгаалах, байгалийн нөөцөд тулгуурласан тогтвортой менежментийг хэрэгжүүлснээр нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэж байна. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өнөөдөр улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хустайн нурууны байгалийн цогцолборт газар (БЦГ гэх),  Тарвагатай нурууны БЦГ-ын зарим хэсгийг тохижуулах, Говь гурван сайхан БЦГ-ын Ёлын ам, Улаагчины хар нуурын БЦГ, Тосон Хулстайн байгалийн нөөц газар (БНГ гэх), Хурх хүйтний хөндийн БНГ-уудын байгаль хамгааллын менежментийг шилжүүлэх гэрээг 5 төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй байгуулж байна. 



2
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18