Дундговь аймагт улс бүс, аймгийн чанартай уралдаан тэмцээнийг зохион байгуулснаар спортоор хичээллэгсдийн тоо өсөж байна

О.Шүрэнцэцэг
2024/10/01

Дундговь аймгийн 2024 оны насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах волейболын
тэмцээнийг аймгийн Волейболын холбоо, Биеийн тамир спортын газартай хамтран энэ
амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнд хүүхэд, залуучуудын бахархал болсон дээд
лигийн тамирчдыг урин оролцуулсан нь энэ жилийн тэмцээний онцлог болсон юм.

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2-т заасны дагуу
иргэдийн эрүүл амьдралын идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллүүлэх ажлын
хүрээнд улс болон аймгийн чанартай тэмцээн уралдаануудыг тогтмол зохион байгуулж байна.
Дундговь аймагт 2022 оноос хойш улсын чанартай 13, бүсийн 6 төрлийн тэмцээн уралдааныг
зохион байгуулж, спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлж, баг, тамирчдыг бэлтгэн
хөгжүүлэх бодлого баримталж байна.
Энэ хүрээнд аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээнийг зохион байгуулж, эрэгтэй
14, эмэгтэй 6 баг нийт 20 багийн 200 гаруй тамирчид оролцон хурд хүч авхаалж самбаагаа
сорьсон, 2000 гаруй үзэгчтэй тэмцээн болж өнгөрлөө. 

Тэмцээний эмэгтэй төрөлд спортын дэд мастер Д.Алтанзул дасгалжуулагчтай Э.Анударь
ахлагчтай Эрхэм клуб тэргүүн байр, спортын мастер Ц.Сувдантуяа ахлагчтай “МНЧ” баг дэд
байр, н.Өлзийжаргал ахлагчтай Гурвансайхан сум гутгаар байрт шалгарсан бол эрэгтэй
төрөлд тэргүүн байрыг Мөнхбат эзэнтэй спортын мастер Ш.Жавхлантөгс дасгалжуулагчтай
спортын мастер Г.Чагнаадорж ахлагчтай Дундговь аймгийн Цагдаагийн газар, дэд байрыг
спортын мастер А.Ганзил дасгалжуулагчтай Г.Тулгазаан ахлагчтай Өлзийт сум, гутгаар
байрыг А.Энэбиш ахлагчтай Гурвансайхан сумын баг тус тус хүртжээ. 

Мөн тэмцээний “Шилдэг хамгаалагч”-аар А.Мөнхжавхлан /Өлзийт/, спортын дэд мастер
С.Сумъяасүрэн /МНЧ/, Шилдэг давуулагчаар спортын мастер Б.Анхбаяр /Бүрд/, Э.Анударь /
Эрхэм/, Шилдэг холбогчоор н.Бямбадорж /Өлзийт/, н.Цэндсүрэн /Гурвансайхан/, Шилдэг
довтлогчоор спортын мастер С.Нямсүх /Гурвансайхан/, спортын мастер н.Энхтунгалаг /МНЧ/,
Шилдэг тэгш тоглогчоор Б.Баярсайхан /Цагдаагийн газар/, Э.Анхзул /Эрхэм/ нар тус тус
шалгарч, Тэмцээний “Шилдгийн шилдэг тоглогч”-оор /MVP/ спортын мастер Б.Батсуурь
шалгарсан юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18