И.Батхүү: Хэлэлцээрийн дагуу 345 нэр төрлийн барааг харилцан татваргүй, квотгүй оруулна

Ж.Булганаа
2024/12/11

Эдийн засаг, хөгжлийн яамнаас Ервазийн эдийн засгийн холбоотой худалдааны хэлэлцээр байгуулах тухай асуудлаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Ервазийн эдийн засгийн холбоо гэдэг таван гишүүнтэй олон улсын байгууллагад Монгол Улс гишүүнээр элсэх асуудал огт яригдаагүй. Вьетнам, Иран, Сингапур, Серби зэрэг улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн биш чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан байдаг. Үүний адилаар Монгол Улсын Засгийн газар Евразийн эдийн засгийн холбоотой гурван жилийн хугацаатай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах гэж байгаа юм. Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн гол зорилго нь Монгол Улсын экспортын зах зээлийг тэлэх юм. 2023 онд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн ОХУ Монгол руу 1790 гаруй бараа, Монгол Улс ОХУ руу 490 гаруй төрлийн бараа экспортолсон байна. Тэгвэл энэ удаагийн чөлөөт худалдааны хэлэлцээрээр ердөө харилцан 345 нэр төрлийн барааг харилцан татваргүй, квотгүй оруулах хэлэлцээр байгуулж байгаа.
Дахиад ямар нэгэн дарамт шахалт байхгүй. Энэ хэлэлцээрийг байгуулах нь Монгол Улсад ашигтай. Вьетнам, Иран, Сингапур, Серби улс энэ холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Дээр нь өөр улсууд уг холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийхээр судалж байна. Монгол Улс эдгээр улсуудтай л адил гишүүн орнуудтай худалдаа хийж, ашиг олъё гэж хэлэлцээр хийх байгаа юм. Бид нар өөрсдөө араас нь хөөцөлдөж чөлөөт худалдааны хэлэлцээр хийх гэж байгаа. Одоо үүнийг хойшлуулъя гэвэл нөгөө талд ашигтай зүйл биш ээ. Холбооны гишүүн орнуудын хувьд Монголтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь эдийн засгийн хэмжээ ач холбогдлын хувьд тийм ч чухал асуудал биш. Магадгүй энэ удаа хойшлуулж, яриа хэлэлцээгээ зогсоогоод, эргээд хэдэн жилийн дараа дахин хийе гэхэд боломжгүй гэж хэлэх байх. Энэ бол миний хувийн бодол. 
Ер нь хоёр талын хэлэлцээр талуудын ашиг сонирхол нийцсэн тохиолдолд эцэслэгдэнэ. Аль нэг тал нь давуу, илүү хожиж байна гэсэн ойлголт байхгүй. Монгол Улсын хувьд илүү ашигтай, үр өгөөжтэй байдал үүсэж байгаа гэдэг үүднээс бид энэ хэлэлцээрийг байгуулах гэж байгаа. Яриа хэлэлцээний үед ярьж тохирсон бараа бүтээгдэхүүний жагсаалтдаа өөрчлөлт оруулах эрх нь УИХ-ын гишүүд, байнгын хороодод нээлттэй. Мөн санал гаргаж байгаа хувийн хэвшлийнхэн танхимдаа саналаа хэлээд өөрчилж болно. Гэхдээ цаг хугацаа орно.
Бас нэг зүйлийг бодох хэрэгтэй. ОХУ хуучин ЗХУ байхад Монгол Улс худалдааны хамгийн том түнш байсан. Монголоос мах махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдан авдаг байсан. Сүүлийн 30 жилд худалдааны тэнцвэр алдагдаж, Монгол Улсын импорт их, экспорт бага болсон. Энэ нөхцөл байдал Монгол Улсад хэтэрхий ашиггүй байна гэдэг асуудлыг бид өөрсдөө гаргаж тавиад энэ хэлэлцээрийг байгуулъя гэж Монгол Улсаа өөрөө хөөцөлдөж, идэвхтэй ажилласан шүү. Монгол Улсад ашигтай, бараа бүтээгдэхүүнээ гаргаж зарах боломжтой учраас тэр. Манай хувийн хэвшлийн хийж байгаа бүтээгдэхүүний чанар стандарт ч сайжирсан. Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээр бизнесүүдэд илүү боломж нээгдэж байгаа эерэг талаас нь хараасай гэж хүсэж байна" гэлээ.  


1
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18