27 бөхөөс допингийн шинжилгээ авчээ

Ц.Цэрэнбадам
2024/12/10

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас явцын шинжилгээг өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлүүлсэн. Тэд 2024 он дуустал 30 бөхөөс шинжилгээ авахаар төлөвлөсөн байна. Одоогоор допингийн явцын шинжилгээг 27 бөхөөс аваад байна. 

Явцын шинжилгээний талаар Допингийн эсрэг үндэсний байгууллагын  Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга н.Зүчи:  “Шинжилгээнд хамруулах бөхөө сонгохдоо Бөхийн өргөөнд зохион байгуулагдаж байгаа барилдаанд амжилттай барилдсан эсэхийг харах, санамсаргүй байдлаар сонгож байгаа. Шинжилгээ авсан өдрөө дээжийг нь Герман улсын лаборатори руу явуулдаг. Дээж ойролцоогоор долоон хоногийн хугацаанд Германд очиж байна. Ингээд 3-4 долоон хоногийн хугацаанд хариу гарна гэсэн үг. Өмнө нь үндэсний бөхийн тамирчдаас наадам, цагаан сараар шинжилгээ авдаг байсан бол явцын шинжилгээ авдаг боллоо.  Ирэх онд 150 бөхөөс допингийн явцын шинжилгээ авахаар төлөвлөжээ” гэсэн юм. 

Үндэсний бөхийн тамирчдаас 1999 оноос допингийн шинжилгээ авч эхэлсэн. Хамгийн анх 2002  онд А.Сүхбат аварга шинжилгээнд бүдэрч байсан бол сүүлд цэргийн арлан Г.Жамбалдорж, аймгийн арслан Г.Хишигбат, аймгийн арслан М.Буяндэлгэр нараас допингийн төрлийн бодис илэрч байсан юм. 


0
angry
0
care
0
haha
3
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18